Нийгэм мэдээ
Тамхи татаж, бэлэн мөнгө авдаг автобусны жолооч нарыг ажлаас нь чөлөөлнө

Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн /2024.05.20/ зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Тамхи татаж байгаа, шугам хаяж давхидаг, бэлэн мөнгө авдаг, үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцдаг автобусны жолооч нарыг чөлөөлж явуулъя. Арынх нь хүн зөндөө байна.
Бид нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалинг нэмсэн. Одоо манай жолооч нар үйлчилгээндээ анхаарах цаг болсон. Ажлаа хийж байхдаа тамхи татдаг, байнга утсаар ярьдаг, зорчигчдоос бэлэн мөнгө авдаг, зорчигчидтой бүдүүлэг харьцдаг зэрэг зөрчил гаргавал хариуцлага тооцно.
Автобус компаниуд жолооч нарынхаа камерын хяналтыг сайжруулж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцдог тогтолцоог бий болгоно” гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалд хандаж хэллээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас буудлын карманд зөв ордоггүй,эгнээ байр сүлждэг бол ажлаа өгсөн дээр.Хотын хөдөлгөөний соёлыг автбусны жолооч нар авч явдаг шүү
Utsaar yaridag jolooch naraa jinhene ajlaas n HALAARAI!!!!
Маш зөв.
Жолооч нар бас гэртээ байгаа юм шиг л утсаар ярих юм аа.
Тэгээд яах юм бүтэн өдөржингөө тамхи татахгүй утсаар ярихгүй бас шээж баахгүй яаж явах юм бэ .Нөлөө сөөбнүүд ээ.Наадахыг чинь шийдвэрлэж болох асуудал.1-рт жолоочын кабин битүүлэх,2-рт тамхины утаа сорогч тавих шүү дээ.!!