УЛС ТӨР

Нөлөөлөгчид сонгуулиар хэнийг сонгохоо илэрхийлэх нь яагаад хортой вэ

2024 оны УИХ-ын сонгууль болоход нэг сарын хугацаа үлдлээ. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэх учиртай. Нэр дэвшигчид тодорсон. Тэдний албан бус сурталчилгаа ил, далд байдлаар аль хэдий нь эхэлсэн.

Үүнийг цахим сүлжээ, иргэдийн хандлага, нөлөөлөгч, олны танилуудын үг үйлдлээс харж болно. Жишээлбэл, сагсчин Т.Санчир юүтүүб суваг нээж #ЗалууЕрөнхийСайдааДэмжье тодотголтой контент хийж цацав. Тэр өмнө нь Л.Оюун-Эрдэнийг дэмжихээ илэрхийлж, цахим хуудастаа нийтэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулж, талцахад хүргэсэн. Энэ удаагийн контент ч мөн адил үр дүнг үзүүллээ.

Нэг талаараа энэ нь хувь хүний эрх чөлөө, үзэл бодол мөн. Харин нөгөө талд олны танил, нөлөө бүхий гэдэг нийгмийн статус нь сөрөг нөлөө үзүүлнэ. Товчхондоо хортой гэсэн үг.

Учир нь эдгээр хүмүүсийг танигдсан салбар болоод мэргэжлийнх нь хувьд дагадаг, хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг дагагчид тэдний энэ нөлөөнд автах, дагаж сонголт хийх боломжтой. Тэд миний үзэл бодол гэж арьсаа хамгаалж болох ч энэ мэт үйлдэл нь сурталчилж байгаагаас өөрцгүй хэрэг.

Эргэн санавал, Ерөнхийлөгчийн сонгуулиар дуучид, хөтлөгчид, хандалт бүхий контент бүтээгчид гээд салбар салбарын төлөөллүүд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зурагтай подволк өмсөж сурталчилсан. Энэ кэйс ч мөн нийгэмд сөрөг жин дарж, нөлөө үзүүлсэн. Тиймээс аль ч сонгуулиар нөлөөлөгчид, олны танилууд хэрсүү байж үзэл бодлоо улс төрийн зорилгоор нээлттэй илэрхийлэхээс зайлсхийх чухал байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button