Сошиал трэнд

У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нар дахин МУУДАЛЦЖЭЭ

МАН-ын Хяналтын хорооноос Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, “дэмжих боломжгүй” гэж үзэн, Хяналтын хороог шийдвэрээ дахин эргэж харах чиглэл өгсөн юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Н.Номтойбаяр гишүүн танхимд халамцуу байдалтай орж ирэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй муудалцсан байна. Тэд хоорондоо “Хуц” гэхчлэн хэрэлдэж, Н.Энхбаолд сайд танхимаас Н.Номтойбаяр гишүүнийг авч гарчээ.

Тэд өмнө нь чуулганы хуралдааны үеэр мөн ам зөрсөн бөгөөд “Цагаан суварга”-ын ордыг Төрийн мэдэлд авна гэдгээ Ерөнхий сайд онцолсон байдаг. Гэвч дараа нь тэнднийг хөшигний ард уулзаж, тодорхой тохироонд хүрсэн гэгдэж байсан юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button