УИХ-ын хаврын чуулган өнөөдөр завсарлана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлээд чуулганы хуралдаан завсарлана.
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй холбогдуулан чуулганы хуралдааныг завсарлуулж байна.
Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч сонгуулийн жилд уг жишгийг эвдэж, арай эрт завсарлуулдаг юм. Хаврын чуулганыг энэ жил тавдугаар сарын сүүлчээр завсарлуулахаар ярилцаж байсан ч ийнхүү хойшлуулсан аж.
Энэ удаагийн хаврын чуулганы хувьд 76 гишүүнтэй байх сүүлчийн парламентын, хаврын сүүлчийн чуулган болж буй. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу манай улс Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн баталсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийг анх удаа бүсчилсэн хэлбэрээр, томсгосон тойрогт явуулахаар болсон. Түүнчлэн УИХ-д 126 хүнийг сонгох гэж буйгаараа онцлогтой.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.