Сурталчилгаа

Pizza Hut: 10 жилийнхээ ойн баяраар 10 хэрэглэгчийг Хайнан арал руу аялуулна

Пицца Хат Монголд нээгдэхээр болжээ! гэсэн баярт мэдээ хүн бүхний чихэнд хүрч, хүлээлт үүсгэсэн цаг мөч саяхан. Анхны салбараа нээгээд, эхний захиалгаа авч байсан тэр өдрөөс хойш өдгөө 10 жил өнгөрчээ.

Дэлхийн 100 гаруй улсад, 18,000 гаруй салбартай Пицца Хат нь дэлхийн стандарт, амт чанар, тав тух, орчин нөхцөл, танд хүрэх үйлчилгээ зэрэг бүхий л зүйлсийг дэлхийн түвшинтэй хөл нийлүүлж, энэхүү соёлыг Монголын хөрсөнд бойжуулсан, нөр их хөдөлмөрийн он жилүүд байсан нь тодорхой биз ээ.

10 жилийн хугацаанд хамтдаа байсан хэрэглэгч нартаа зориулж 10 урамшуулал бэлдсэн бөгөөд, 7 хоног бүрийн Лхагва гарагт ойн бэлгүүдээ задалсаар байна. Энэхүү 10 бэлгийг цуглуулсан “АЗТАЙ 10 ХЭРЭГЛЭГЧ” үзэсгэлэнт Хайнан арал руу аялах нь ээ. 10 урамшууллын худалдан авалтын баримтаа цуглуулаад газрын диваажин луу аялах боломж энэхүү нийтлэлийг уншиж буй танд ч бий. Дараах линкээр бүртгүүлээд ХАЙНАН аялаарай. www.pizzahutloyalty.mn

Мөн Пицца Хат брэнд нь тогтвортой хөгжлийн "Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах" бодлогын хүрээнд Дорноговь аймагт байрлах Монгол орны хамгийн их цөлжилттэй бүс нутагт мод тарих гэж байгаатай холбоотой өнөөдрийн буюу 06 сарын 05-ны урамшууллаа зарласан байна.

Өнөөдөр таны худалдан авалт хийсэн HUT DOG пиццаны бүх орлогыг Дорноговь аймаг дахь Монгол орны хамгийн их цөлжилттэй бүс нутагт мод тарих үйлсэд 100 хувь хандивлах тул та ч гэсэн мод тарихад хувь нэмрээ оруулаад давхар урамшууллаар пиццагаа авах боломжтой.

Pizza Hut-р зочлох бүрд үргэлж инээмсэглэж, халуун пиццагаар угтдаг, түүний цаана тун ч завгүй зүтгэсээр байдаг зуу зуун залуучууддаа, бүх хамт олонд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлье! 10 жилийн ойн баярын мэнд хүргэе ПИЦЦА ХАТ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button