Дэндүү мөлгөр Л.Гантөмөр АН-ыг аварч чадах уу

Хүний үхлээр улстөржих хэцүү. Гэхдээ сонгууль таараад байдаг. Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй Ц.Уянга шөнө дүлээр намын дарга Л.Гантөмөрөө "лайвдаж", "Л.Оюун-Эрдэнийг огцор гэж шаардаач" гэж дайраад байсан нь бүдүүлэг. Гэхдээ Л.Гантөмөр мөлгөр байгаа нь үнэн.
Намын дарга нарын хувьд тэд уулзсан. Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, эмгэнэл илэрхийлсэн. Энэ үйл явц өөрөө ёс зүйтэй, улс төрийн соёлтой.
Гэхдээ Л.Гантөмөр намын даргын хувиар нэг ч даацтай мэдэгдэл хийсэнгүй нь зөвхөн Ц.Уянга биш АН-ыг тулхтай сөрөг хүчин болж чадах эсэхийг анзаарч, анаж суугаа олон хүнд эргэлзээ төрүүлж байна.
Л.Гантөмөр АН-ыг удирдахдаа олон фракцын ашиг сонирхол дунд туучиж, тэднийг тэнцвэржүүлэхээр оролдож байгаа нь үнэн. Тэр харизмтай улстөрч бол биш. Гэхдээ тэглээ тэглээ гээд эрх баригч намын өмнө толгой гудайдаг энэ хандлагаар урагшилбал шинэ парламентад АН-ыг хэрхэн удирдах нь анхаарал татна.
Өөрийгөө жагсаалтын нэгт бичсэнээр бол Л.Гантөмөр УИХ-ын гишүүн болох нь бараг л баталгаатай. Түүнийг ирэх парламентад АН-ыг төлөөлөх хамгийн том хүч гэж одооноос харж, тооцож болно.
Гэвч хөшигний ард яригддагаар Л.Гантөмөр цөөнгүй асуудалд МАН-тай тохирч, тохиролцоонд хүрч, үгэнд нь бас орж яваа.
АН-аас нэр дэвшихээр горилж байгаад больсон Н.Амартүвшин нүүр хуудастаа "Найман жил засагласан МАН-ыг буулгаж авах он, зурвас хугацаа тохиож байна. Үүнийг ашиглахгүй, МАН-аас заавар хүлээн үлбийж суугаа нь таалагддаггүй" гэж бичжээ.
Бодох өнцөг мөн. Ийм маягаар тэд эрх баригч намд хяналт тавих, институцийн хувьд сөрөх томоохон сөрөг хүчин болж чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна. Нэг нам удаан засаглах хэрээр, зарим ажлууд урагшлах ч зэрэгцээд хаан заан мэт санагсад хуруу даран олширч буй. Төрийн бүхий л удирдах сэнтийд эзэн суусан МАН-ын бүтэц улам бүр өөрсдийн хүсэл, стратегийг тулгах, энэ замаар парламентын ардчиллын сонгодог зарчмын бүдэгрүүлэх ирээдүй рүү явж байна.
Ийм үед хамгийн том итгэл найдвар тээгч АН-ын даргаас хүлээлт өндөр байсаар ирсэн. Гэвч эрх баригч намтай гар барих маягаар өдийг хүртэл ажиллачхаад, одоо ч сонгуулийн үеэр улстөрчийн зангараг гаргаж чадахгүй, мөлийж суугаа нь чамлалттай.
Ж.МЯДАГБАДАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УМ ЁН БОЛТГУЙА. УМ СН БОЛТУГАЙ. ТАЛИИГАЧ АЛУУЛСАН ҮНЭН. ЗҮГЭЭР ОРХИЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ЭНЭ ГАНТӨМӨР ЧЧАДАХГҮЙ ГАР ДӨӨ
Гантөмөр даргаа өчигдөр манай Баянзүрх дүүргийн ухуулгын байрны ойролцоо Амтат дэлгүүрийн эзэн МАН-ын Гочоо гэдэг хүн машигтайгаа явж байгаад манай АН намын Алимаагийн машиныг мөргөсөн байна лээ, ЭНЭ БАС УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГАТ, АРДЧИЛАЛЫГ УСТГАХ БОЛДОГО ЯВЖ БАЙНА ШҮҮ, ДАРГА МИНЬ
Mongol ulsiin bolovsroliig Moonii shashinaar bohirloson etgeed AN iig ulam sulruulahaas oor ajil hiij chadahgui n ulam batlagdsaar baina.
Хийморь сүлдгүй хүн вэ
Зааьал хшнийн ингэж хатгахаараа яадаг ийн. Харин ч ёс зшйтэй хүн бна.
Энэ золиг АНыг модыг нь барилах байхаа
энэ бид хоёрт АН-ыг аврах чадамж огт байхгүй,хэдэн суудал авч чадвал МАН-тай нийлж идэж ууна,итгэх хэрэггүй
Ардчилсан намд маш цөөхөн үлдсэн ёс суртахуунтай улс төрч мөн
Яг лдоо хагаралдах,улс төржих биш боддогоо сайн таниулах, ухаалаг зөв хандлагатай
байх нь чухал
МАНАН -н хэнийг ч бүү гарга
Энэ чинь хүзүүгүйн хөөрөг зөрүүлж шинэ сурсан золгүй явдлыг ашиг сонирхолдоо нийцүүлж олны дунд яс хаягдаг аргад их сурсан,намын хөтөлбөрүүд эрүүл эрдэмтэй мундаг хүн үйлдвэрлэнэ зам ьавин ч гэх шиг
АНам сонгуульд олонх болбол суудлаа булаацалдаад алаан болно! Одоо байж байгаагий нь харчаарай! 55 бүү үзэгд
Чадахгүй байж юун суудалд дуртай хүүр вэ?