УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гадаадад суугаа иргэд сонгуульд саналаа өгч эхэллээ

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Энэ 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн үзүүлэлт.

Тэгвэл гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн саналаа өгч эхэлнэ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ өгөх юм.

Саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очих юм.


Санал бүхий дугтуйг Сонгуулийн ерөнхийхороонд хүргүүлэх 

  • 10.1.Салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн саналын хайрцгийг задлан битүүмжилсэн саналын дугтуйг дараах журмын дагуу бэлтгэн санал хураах ажиллагааны тэмдэглэл болон сонгуулийн бусад баримт бичгийн хамт зохих журмын дагуу санал хураалт дууссан өдрийн дараагийн өдрийн дотор Комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:
  • 10.1.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо санал авахад олгосон саналын хуудас бүхий дугтуйны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоог гаргах;
  • 10.1.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэлд тусган боож битүүмжлэх.
  • 10.2.Салбар комисс энэ журмын 10.1-д заасан баримт бичгийг Комисст хүргүүлэх тухай удирдамжийг Комисс батална. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button