Г.Сайханбаяр гүрийсээр сурталчилгаагаа дуусгалаа

Энэ зургаадугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх Г.Сайханбаярын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатарт зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ П.Отгонбаатар, талийгаач Б.Баянмөнх нарыг “Хувийн харилцаатай байсан” хэмээсэн. Тэд худууд байсан гэх мэдээлэл бий.
Улмаар Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Гэвч өнөөх нь таг чиг сууж байгаад хоёр хоногийн дараа /2024.06.18/ гарч ирж мэдэгдэл хийсэн. Ингэхдээ эмгэнэл илэрхийлсэн хэдий ч, “Сурталчилгаагаа түр зогсоож, дахин үргэлжүүлнэ, намайг татах хууль байхгүй” хэмээсэн билээ.
Түүний дараа Д.Амарбаясгалан дахин гарч ирж СЕХ-нд түүнийг нэр дэвшигчээс эгүүлэн татах тухай албан бичиг аваачиж гардуулсан юм. Өдгөө СЕХ-ноос түүний нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй, буюу хэр дэвшигчээс хасах хуулийн зохицуулалт байхгүй гэсний дагуу явж буй.
МАН хөдөө орон нутгаас Г.Сайханбаярын сурталчилгааны хөлөө татна гэгдэж байсан ч, өнөөх нь гүрийж сонгуулийн сурталчилгаагаа хийсээр дуусгалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол түмэн одоо нэгийг харж нөгөөг ойлгохтой болсон буйзаа. Иймэрхүү арьс нөмөрсөн хүн толгойтой мангас төрд олон оруулахгүй биз ээ
Хүрэлсүхийн зөвлөхүүд гэж хүн aлахаас буцахгүй айхтар дээpэмчид байна. Тэднийг бүү сонго. Шинэ шударга залуусыг сонго. Ялангуяа Төв, Дархан Сэлэнгэд МАН-ынхан гэж бөөн дээpэмчид.
Ийм эргүүг хэн ч сонгож болохгүй шүү. Албан тушаалын төлөө сүнсээ худалдсан хог. Энэ хог ажлаа олигтой хийлгүй, улс төржиж явсаар байхад хичнээн олон сайхан цэрэг эрсийн амь эрсэдлээ. Энэ эргүүд албан тушаал л байвал хүний амь хамаагүй. Ийм шуналын биржүүдийн сонгож болохгүй.
Угаасаа энэ хүнд ямар буруу байгаан? Илэрхий ойлгомжтой юман дээр АН зориуд худлаа улстөржсөн шд
Энэ хүн архи ууж, хүн зодож алсан биш дээ. Буруутгаад байх шалтгаангүй. Сонгох үгүй нь иргэдийн эрх.
Saihanbayar holbootoi shdee hamgiin ih
Сонголт ард түмнийх болохоос хэн нэгний магтсан юмуу муулснаар сонголт х йж болохгүй ээ
Энийг билгий сонгоорой доо.Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг үхэл дагуулж явдаг хүн байна лээ шүү
ug hereg Saihanbayr ochij hiigeegui tuund tui ch hamaagui ym , gevch Amarbaysgalan ahin dahin tulheed songuuliin huulia zurchuud bg n huvi hunii l aranshin , ymar neg asuudal tednii hoorond bg bol uu ? zuulttai l hun bn .
Тэгэлгүй яахав дээ, энэ хүнд ямар ч буруу байхгүй ! МАН л буруутай, Хүүк,Амараа хоёрын зөрчлийн золиос болж хэрэггүй !!!
Ардын нам ийм шуналтнуудаар дүүрсэн нь харамсалтай. Намд эмгэнэл илэрхийлье.