"Сурталчилгаа эхэлснээс хойш есөн ухуулагч нас барсан"

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш есөн ухуулагч нас барсан гэх мэдээллийн талаар ЦЕГ-аас өнөөдөр /2024.06.26/ мэдээллээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, хурандаа Т.Баттулга: Ухуулагч нар нас барсан асуудал цахим орчинд их тархаж байна. Энэ бол хүний амь настай холбоотой асуудал. Тиймээс хамаагүй ярих зохимжгүй.
Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас хойш 307 иргэн Монгол Улсад нас барсан байна. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж авдаг. Шалтгаан нөхцөлийг тогтоодог. Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Өвчний улмаас, авто осол, гол усанд живэх, амиа хорлох гээд маш олон төрийн шалтгаан байгаа. Сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан есөн иргэн нас барсан.Дээрх янз бүрийн шалтгаануудаар гэсэн үг. Хоёр ухуулагч нь голын усанд живж нас барсан. Дарханы Шарын голд хиймэл тогтоол нууранд эндсэн. Бусад нь өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлттэй байгаа” хэмээлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар Замбараагүй яриатай хүмүүс вэ ???хүн би үхлээ гэж хэлээд үхдэг хүн байх уу ??????? үхэл бол гэнэт харамсал битгий хэрүүл маргаан хий !!!!!!!маш халуун бороотой улиралд Хүн бүхэн Сэрэмж хэрэгтэй !!!!!!??????? бүх талийгайчидад Эмгэнэл илэрхийлье.***
МАН-ын ухуулагч нэг сумын АН-ын даргыг/Мэдээж ухуулагч/ алчихсныг яагаад дурьдахгүй байгаа юм.
Энэ цагдаа тэрнийг ярьвал ажилгүй болноо, ес гэж хэлснээрээ ч бас цолоо хусуулж магадгүй л байх ! Ер нь бол 9 ухуулагч тус бүрийн үхлийн ш алтгааныг хэлэх ёстой юм. Зүгээр жишээлэхэд, ...,,,,,,........хоёр ухуулагч нэр дэвшигчтэйгээ гэрт нь га л тогооны нь өрөөнд юу яаж байгаад..... гэх мэтээр.... энэ бол хийсвэр жишээ л дээ, бодит үнэний нь хэлэх хэрэгтэй бсан юм.
Үхэн хатан явжээ хайран алтан амь хулгайч нар нь нуусан бнашдээ одоо хэлэхдээ яахавдээ бууны нохой чинь
Нээрээ өвөохангайн сант сумын нэг ухуулагч-намын дарга хүнд алуулсан шдээ. Түүнийг яагаад энд оруулаагүй вэ?
НЭГ УХУУЛАГЧИЙГ ӨВӨРХАНГАЙН САНТ СУМАНД ГАНЦ ӨШИГЛӨӨД ЧАД ЭНЭ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН ТЭР ЖИВСЭН ХОЁР ХҮҮХЭД УХУУЛАГЧ БИШ БАЙСАН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД БАЙСАН.АЙМААР ОЛОН ХҮНИЙ АМИАР СОНГУУЛЬДАЖ БАЙНА ОДОО БИТГИЙ АЛААРАЙ ХҮМҮҮСЭЭ ГУЙЖ БАЙНА ОДОО ХҮНИЙ АМЬ ХЭРЭГГҮЙ ДЭНДҮҮ ХАНГАЛТТАЙ УМАА ХУМ БАЗАР ГҮРВҮҮ БАДМАА СЭДИЙХАН УМ УМ МААНИ БАДМЭ ХУМ
Цуст сонгууль
Ардчилсан намын дарга алуулсан аймшигтай
Үхлийг битгий сонгуультай холбоо хэл ам нь загатнасан хүмүүст сонгууль сайхан шалтаг болж бх шив дээ