Нийгэм мэдээ

IX тойргийн санал хураалтын хуруу уншигч эвдэрч, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна

УИХ-ын сонгуулийн IX тойргийн 1-31-2 дугаар хэсгийн санал авах байрны техникийн асуудлаас болж иргэд саналаа өгч чадахгүй бухимдаж байна.

Бид энэхүү мэдээллийн дагуу БГД-ийн 31-р хороонд байрлах 69-р цэцэрлэгийн санал хураах байранд очиж, иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн: Цахимжсан улс орон гэсэн хэдий ч өдрийн 13:30 цагаас эхлэн хар машин эвдэрч одоог хүртэл санал хураалт авахгүй байна. Маш олон залуучууд саналаа өгөх гэж ирчхээд буцаад явж байна. Би энд саналаа өгөхийн тулд гурван цаг оочерлоод хүлээж байна. Бид сонгуулиа өгөх цаг нартай хүмүүс 22:00 цаг хүртэл бид сонгуулиа өгч амжих эсэх нь мэдэхгүй байна.

Иргэн: Би 02:30 минут орчин хүлээж байна. Энэ жилийн сонгуулиар залуучуудын ирц маш сайн байна.

Тухайн хэсгийн хорооны зохион байгуулах багийн ахлагч: Иргэдийн дунд өгсөн санал нь устах өөрчлөгдөх вий гэсэн айдас байна. Эхний иргэдийн өгсөн саналыг Цагдаагийн байгууллагаас хамгаалсан. Хуруу унших машин маань л эвдэрч иргэдийн бухимдлыг төрүүлчихлээ. Сая IT инженер ирж заслаа.

Манай хороо 1990 орчим сонгогчтой техникийн асуудал гарахаас өмнө ирц маань 50 хувьдаа хүрчихсэн байсан гэж болно. Ардаа ажилтай иргэд маань эргэж ирээд 22:00 цагаас өмнө ирээд сонгуулиа өгөөрэй гэж хэлмээр байна.

Мөн хүмүүсийн дунд 11 цагаас хойш техникийн алдаа гарсан гэж мэдэгдэж байна. 13 цагаас хойш техникийн алаа гарсан гурван IT инженер ирж янзалж дууслаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button