Д.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд 7 санал тоолох төхөөрөмж эвдэрч, нөөцөөс солиод байна

Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах явцтай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "СЕХ-ноос болон аймаг, дүүргүүд дээр шуурхай удирдлагын баг ажиллаж байгаа. Аймаг дээр 7-8 нөөц санал тоолох төхөөрөмжийг хуваарилсан. Улсын хэмжээнд нийт 7 санал төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольсон тохиолдол гарсан байна. Учир нь төхөөрөмж бохирдсоноос цаасны бөөгнөрөл болж, саналын хуудсыг буцааж гаргаад байсан юм байна.
СЕХ-ноос энэ удаагийн сонгуульд нийтдээ 2789 санал тоолох төхөөрөмжийг үндсэн санал тоолох төхөөрөмжөөр хуваарилаад 154 төхөөрөмжийг нөөцөөр хуваарилсан. Үндсэндээ энэ нөөцөөс одоогийн байдлаар 7 төхөөрөмжийг л ашиглаад байна гэсэн үг. СЕХ дээр гомдол мэдээлэл ирж байгаа. Зөрчил болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээллийг СЕХ-нд хамаарна.
Тухайлбал, V сургууль дээр санал тоолох төхөөрөмжийг задлаад тавьчихсан байна гэсэн нийгмийн сүлжээгээр гарсан мэдээллийг шалгахад ямар нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй мөн төхөөрөмж эвдрээгүй байсан. Эргээд нөгөө хүмүүстэй холбогдохоор бид нар буруу мэдээлэл явуулжээ, уучлаарай гэсэн. Иргэд мэдээллийг тараахдаа эх сурвалжээ нягтлахыг уриалж байна.
Мөн иргэд саналын хуудасны зургийг авах, сошиалд түгээхийг хуулиар хориглосон байдаг. Тиймээс та бүхэн энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхыг уриалж байна" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ:
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тайван сайхан сонгууль болж өндөрлөх нь ээ
Тэр 7 чинь но-той доо!