УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 яам, 23 сайдтайгаар хамтарсан Засгийн газраа байгуулав. Шинээр байгуулагдсан Засгийн газрын сайд нарыг олон ч шүүмжлэл дагаж буй.

Ашиг сонирхлын зөрчилтэй хэд хэдэн сайд байгааг онцлон хүргэж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: "Газар" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг бол "Газар Капитал Партнерс" ББСБ-ын 74 хувийг эзэмшигч. Хөдөө аж ахуй, тэр тусмаа үхрийн фермийн бизнес эрхэлдэг. 2016 огд "Газар" ХХК-ийн охин компани болох "Газар Агро" ХХК нь ЖДҮХС-аас зээл авч байсан. 2018 онд "Газар Буудай" ХХК-иараа 950 сая төгрөгийн зээл авсан.

Боловсролын сайд П.Наранбаяр, түүнийг улс төрд орохоосоо өмнө хувийн сургуулийг үүсгэн байгуулалцаж, захирлаар ажиллаж байсан гэдгийг олон нийт мэднэ. Тодруулбал, тэрбээр 2012.11-2020.02 хооронд Ерөнхий Боловсролын "Шинэ Монгол" сургуулийн захирлаар ажиллаж байсан намтартай.

Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдаар: Ж.Батсуурь: Датуком ХХК-тай хэмээн ХОМ-тээ мэдүүлдэг. Тус компанийг тэрбээр Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяртай 2007 оноос хамтран эзэмшсэн. Д.Хосбаяр гэр бүлийн хүрээнд 10 гаруй үл хөдлөх хөрөнгөтэй. Харин түүний эгч Ж.Будын хүү Б.Бат-Оргил барилгын компанитай. Түүний “Голден би ти эс констракшн” томоохон газар авч, хэд хэдэн барилга барьсан тухай мэдээллийг бид хүргэсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Түүний хувь эзэмшдэг "Болд төмөр Ерөө гол" ХХК нь 110 сая төмрийн хүдрийн нөөцтэй Баянголын ордод олборлолт явуулж буй тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв. Мөн түүний эзэмшлийн "Монголиан транс ложистик" ХХК, "Монголиан транс лайн" ХХК Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд хөрөнгө оруулж, барьсан. Ингэхдээ барих-ашиглах-шилжүүлэх концессыг 20 жил эзэмшигч болсон билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туршлага байна
Туршлага байна
7 сар 11, 2024 11:36

Наранбаяр багшид ашиг сонирхлын зөрчил байхгүй

zochin
zochin
7 сар 11, 2024 11:44

Ийм байж юун авилгатай тэмцэх

Зочин
Зочин
7 сар 11, 2024 13:11

Батсуурь бол харин ч яг тохирох хүн.

Зочин
Зочин
7 сар 11, 2024 15:46

Наранбаяр багшид ашиг сонирхлын зөрчил байхгүй. Шинэ Монгол сургуульд ажиллаж байсан нь яагаад зөрчил болно гэж.

Зочин
Зочин
7 сар 11, 2024 17:55

Эдэнд ямар хууль үйлчлэх биш дээ. Мануусыг бол дор нь хяргаад хаяна. Ийм л нийгмийг тэд цогцлоож байна шүү дээ. Өмнөх үе хадны маргааш, МАНАН гэж биднийг айлгаж, өөрсдөө тэднээс айхтар бүлэглэл байгуулж байна даа

Зочин
Зочин
7 сар 12, 2024 16:36

Төр мэднэ. Асууд�##� гаргав�##�.

Зочин
Зочин
7 сар 16, 2024 12:58

Дэлгэрсайхан төмөрзамтай ойр холбоотой, зөрчилтөй гэж үзэж болохоор байж магадгүй. Бусад 3 нь ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй. Хэн нэгэнд заав�##� нус наах гэж хэрэггүй дээ.

iregeb
iregeb
7 сар 17, 2024 11:16

Dekgersaikhaan saad bolj Mongol ulsin teevriin hugjil nam unah in dee, Hgmgiin erh ashig sonirhliin zurchiltei etgeed . Oyun erdeniig iim t1 songolt hiine gej bodsongui

иргэн
иргэн
7 сар 24, 2024 08:30

хувьдаа маш их хөрөнгөтэй нөхдүүд цаагуураа д�##�д эдийн сонирхол оо хэзээ ч орхиж чаддаггүй шүү харж л байгаарай тийм болохоор эдгээр нөхдүүд огт та�##�агдахгүй байгаа

Холбоотой мэдээ

Back to top button