НИЙГЭМНийгэм мэдээ
Цоллооч хүүд “Тод манлай” уяач Д.Чулуунбат даага өгөхөө амлажээ

Өчигдөр /2024.07.12/ Үндэсний их баяр наадмын хурдан морины шагнал гардуулах үеэр дааганы цолыг нэгэн хүү цээл хоолойгоор сайхан дуудаж, цэнгэлдэхийг доргиосон.
Тэрбээр, Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд өдгөө нийслэлийн 53 дугаар сургуулийн 6 дугаар ангид сурдаг П.Тэмүүлэн юм. П.Тэмүүлэн хүү хоёр жилийн өмнөөс хурдан морины цол дуудаж эхэлж, энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнд дуудсан нь энэ аж.
Түүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Тод манлай уяач Дариймаагийн Чулуунбат “Тод магнай” хуудсаар дамжуулан даага бэлэглэхээ амлажээ.
У.УЯН
Эх сурвалж: “Тод магнай” цахим хуудас












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхдийн хөдөлмөрийг үнэлдэг сайхан сэтгэлтэй хүн байна. Чулуунбат уяач таны буян заяа үргэлж дэлгэрч байг ээ гэж ерөөе.
Үнэн байгаасай! Өнгөрсөн жилийн найзыгаа унах гэж байхад түшиж босгосон хүү нөгөө хувийн сургуулидаа сурсан болов уу? Эд нар зүгээр хүүхдүүдээр шоу хийдэг юм бишүү!
Хүүхдийг баярлуулах нь зөвөө
Энэ хүүг л харж баярлаж баяссан шүү, амжилт хүү минь.
Дайриймаагийн Чулуунбат өөрөө гүү хээлтүүлээд, гаргасан унага нь Зээрэн зээрд нь юм гэсэн, энэ хүүд өөрийнхөө үр нэг даага өгчих нь зөв л дөө.
Энэ тэгэхээр хүн+гүү хоёрын дундаас гарсан унага гэсэн үг юмуу, тийм унага бас байна гэж үү?
Заль нь тулчихсан хүн дээ!!! Овоодоо өгсөн хойно нь өгсөн гэж бодоорой!!! Хоёр хүү нь өөрсдөө морь малын мэдлэгээ дээшлүүлж, уяач хүний амьдрал мэдчихээд цэнгэлдэхэд морь хөтлөж орж ирээрэй залуус минь!!! Шоу хийж хүний доог болоод юу гэхэв!!!
Мундаг хүн бнаа хэр барагийн хүн өгөхгүй