Нийгэм мэдээ

Жил бүр олноороо голын усанд амиа алдсаар байх уу

2024 он гарснаас хойш 50 гаруй иргэн голын усанд эрсдэж амиа алдаад байна.

Жил бүр зуны цагт голын дэргэд амарч, зугаалахдаа үй олноороо болон ганц нэгээрээ усанд эрсдэж, амиа алдсаар байх уу.

Баяр наадмын өдрүүдээр голын усанд амиа алдах хүмүүсийн тоо ихээр нэмэгдэг. Хамгийн ойрын жишээг дурдахад, энэ сарын 14-нд Баян-Өлгийн аймагт амарч байсан зургаан хүний тав нь нэгнийхээ араас гол руу орж, амиа алдсан. Сар хүрэхгүй хугацааны өмнө Дархан-Уул аймагт Ерөө голын уснаас хоёр хүүхэд аварчхаад 19 настай хүү амиа алдсан хэрэг гарсан. Энэ мэтчилэн ганц, хоёроороо голын усанд амиа алдах тохиолдлын тоо буурахгүй байна.

Холбогдох байгууллагуудаас аялалаар явж буй иргэдэд:

  • Aмарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалаарай гэх мэт сануулгыг үргэлж өгч байгаа хэдий ч үүнийг дагаж мөрдөх, иргэд ховорхон аж.

Мөн өдөр бүр голын ай саваар завьт эргүүлүүд өдрийн туршид ажиллаж байгаа хэдий ч иргэдийн сонор сэрэмж бага байгаа тул голын усанд амиа алдсаар байна. Иймээс үргэлж анхааралтай байж, болзошгүй эрсдлээс гэр бүл болон өөрсдийгөө хамгаалж байхыг сануулж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Улс даяар хүүхдийг бага ангиас нь сэлэх,сэлж сургах ,бассейн олноор барьж байгуулах ажлыг хийхээс өөр ямар ч арга байхгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин яг тийм

Зочин
Зочин

Тэнэг бол зун нь живж, өвөл угаартаж үхсээртэнэгүүд дуусаасай

Зочинfdg
Зочинfdg

Uhernuud bayar naadam geheer l uheh gej baigaa um shig baidgaa guvuud l galzuurdiin. Zugaa cengel arhidaltnaas uur um bodoh chadvargui uhernuud

Зочин
Зочин

Насанд хүрсэн хүмүүс ус ороод живж үхнэ гэдэг амиа хорлож байа гэсэн үг. Иймд хүн хэлээрээ мал хөлөөрөө. Ярьсаар хэлсээр байтал яалтай ч билээ. Үгэнд орохгүй бол гол усанд живж үхсээр л байхаас.

Цогягү
Цогягү

Тэнэгүүд ДААНЧ олон юм Уул нь цөөрч л байна

иргэн
иргэн

морь худалдаж авч эргүүл гэж тэнэгтэж байхын оронд усны эргүүлийн ажлаа сайжруулах аврах хэрэгсэл тоног төхөөрөмж моторт завь гэх зүйл ээ хийх байсан юм шүү

үнэнийг хэлэхэд
үнэнийг хэлэхэд

махаа их идэж, алкохолтой усаа ууж, тамхиа татан газар хаяж дэлхийг бохирдуулсаар байвал усанд ухэх, гэмтэл бэртэл авах , осол аваар үхэх улам л өснө дөө. энэ бүгд хүнд хортой сөрөг зүйл гэдгийг одоо мэдрүүлэх цаг нь ирсэн, үнэнийг хэлэхэд. ядаж л зуны цагт махыг маш бага идэх ёстой байсансан. одоо кармагийн цонх хүчтэй нээгдсэн тул хэн зогсооно гэж, хүмүүс л өөрсдөө зогсоож чадах боловч эсрэгээрээ л өөрсдийн хийсэн бүхнийг зөв гэж бодож байгаа юм чинь дээ.

Холбоотой мэдээ

Back to top button