Нийгэм мэдээ

Допинг илэрсэн нэг бөх тодорхойгүй хэвээр үлдэв

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 сур харваачаас авсан 48 шинжилгээний сорьцоос дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн.

Тэдний гурав нь одоогоор тодорхой болоод буй.

Тодруулбал,

  • Улсын харцага Г.Ганхуяг
  • Аймгийн арслан Г.Хишигбат
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж нараас хориотой бодис илэрсэн.

Харин Улсын харцага Г.Ганхуягаас илэрсэн фуросемид эм нь шээс, хаван хөөх зориулалттай бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээг даваагүй хэмээн эх сурвалжууд мэдээлж буй. Энэ үүднээс түүнийг допинг хэрэглэсэнд тооцож, барилдах эрхийг хасах эсэх нь тодорхойгүй.

Тэгвэл Г.Хишигбат, Г.Жамбалдорж нараас илэрсэн нь бүх цаг үед хориотой бодис юм билээ.

Улмаар нэг бөх тодорхойгүй хэвээр үлдлээ.

Эх сурвалжууд түүний шинжилгээний хариу эцэслэж ирээгүй тул өөрт нь дуудаж танилцуулах ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хариу нь ирсний дараа танилцуулж, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос нэгдсэн мэдээлэл хийх чигтэй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН

допинг илэрсэн 4 дэх бөхөнцөр бол архаг допингчин Намсрайжавын Батсуурь гарцаагүй мөн бөгөөд аргалж хахуулиар гэм зэмгүй мэт өнгөрөөх болж буй юм байнадаа

Иргэн
Иргэн

Батсуурь бол баруун монголын удамт бөхийн үр сад юм шүү.Энэ атгаг хар
Санаа бузрын хараал зүхлээ болиорой.Аврагыг бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай. Би Увсын биш Ховдын хүн .Нутгийнхан минь нүнжигтэй байж үзээрэй.Энэ их хар амтай атаархагчид Ховдынхон биш шүү.

иргэн
иргэн

ТЭР ХАВАН ХӨӨДӨГ ЭМ ЧИНЬ ҮХСЭН АЦНЫХ НЬ ХОРИОТОЙ БОДИС БАЙДЫН ХАВАГНААД ХАВАНГАА БУУЛГАЧИЙ ГЭЭД УУСАН БАЙХ ИХ ХҮЧЛЭЭД ШЭЭС НЬ ДУСАГНАА БИЗ ГАНХУЯГ БОЛ ДОПИНГ ХЭРЭГЛЭХ БӨХ БИШ.ХАРИН БАТСУУРЬ БУХЫН ДОЗООР ДОПИНГ ЧААСАН БАЙХ МУУ ЛАЛАРЫН ХҮН ЧАНАРГҮЙ ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН ДӨРВӨД

Зочин
Зочин

Batsuuri

zochin
zochin

Хориотой бодисын жагсаалтад орсрн л бол тэгээд асуудал шийдэгдэнэ. Ганхуяг залуу хүн байж муухай юм хийхийн даа

Ард
Ард

Энэ талаар элдэв таамаг цуурхал, гүтгэлэг дэвэргэлт гарахгүй, харин ч тогтуухан нухацтай хандцгааж банаа.
Цагдаа, тагнуулын "хөрөнгөлөгүүд" оролцоогүй болоод тэр л дээ, тэр хурандаа нар оролцсон бол аль хэдий "Үнээ","Гахай"-гаа зохиогоод, хээл хахууль, мөнгө төгрөг болгоод сүйд хийчихсэн л дээ !

Ccc
Ccc

Batsuuri l###r l biz

Зочин
Зочин

Тэр Батсуурь байхоо

Зочин
Зочин

Furosemidiig dophingoo nuuh tyyniig biesee sheeseer huuh zorilgoor heregledeg tul delhiii dopingiin baiguulga horiglodog l do, dophingoo nuun daragduulah saarmagjuulah gej hereglesen bna aa

Холбоотой мэдээ

Back to top button