Нийгэм мэдээ

Г.Жамбалдорж: Та бүхнээс уучлалт хүсье. Надад оноох шийтгэлийг хүлээж авахад бэлэн байна

Допингийн шинжилгээний дөрвөн сэжигтэй тохиолдлын гурвынх нь хариу батлагдан ирж Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо өчигдөр /2024.07.22/ тухайн бөхчүүдтэй уулзаж шинжилгээнийх нь хариуг танилцуулсан. 

Допингийн хориотой төрлийн бодис хэрэглсэн нь тогтоогдсон бөхчүүдийн нэг нь Цэргийн арслан Г.Жамбалдорж юм. Тэрбээр өнөөдөр /2024.07.22/ өөрийн цахим хуудаснаа допингтой холбоотой асуудалдаа тайлбар хийсэн байсан. 

Цэргийн арслан Г.Жамбалдорж өөрийн тайлбартаа "Энэ мэдэгдлийг хийхийнхээ өмнө миний бие Монголынхоо ард түмэн, үндэсний бөхөд хайртай хүмүүс, нийт бөхчүүдээсээ  чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 4 давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан. Хариугаа өчигдөр Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан Үр дүнгийн удирдлагын багаас авч, өөрийн биеэр  танилцлаа. Би “В” сорьцын шинжилгээгээ өгөхгүй гэдгээ мэдэгдсэн учраас өөрөө хариугаа зарлаж байна. 

Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн  бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулж бичгээр өглөө.

Миний хувьд санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2014 оноос хүзүүндээ хүнд бэртэл авч,байнга эмчилгээ хийлгэж байсан. Надад зорилго, бөхийн карьер бий....

Намайг дэмждэг хүмүүс, ар гэр, үр хүүхдүүд минь байнга дэмжиж байсан учир зорилгынхоо төлөө, шүд зуун тэмцсээр ирсэн. Байнгын эмчилгээ хийлгээд явдаг байсан. Өнгөрсөн зунаас бэртэл маань сэдэрч, өнгөрсөн улирлын барилдаанд олон гарч чадаагүй. Эмчилгээндээ хэрэглэсэн эм, тарианы найрлагад нөгөө хориотой  400 гаруй төрлийн эмийн бодисоос байж ээ. Би анзаарах ёстой байсан.Залуус дүү нартаа бэртэл гэмтэл авбал, цаг алдалгүй бүрэн гүйцэт эмчлүүлж, болсон үедээ спортдоо ирэхийг захиж хэлмээр байна.

Мөн үеийн залуусыг мэдлэг мэдээллээ дээшлүүлж, Эмч болон мэргэжлийн байгуулгуудынхаа уялдаа холбоотой байж,  эмчлүүлэх нь чухал юм байна.Эрүүл мэндээ хайрлаарай.Спорт бол эрүүл залуу насны богинохон л баясгаад өнгөрөх хором мөч. Миний хувьд олон улсын "Итгэмжлэгдсэн лаборторийн"  хариуг үгүйсгэхгүй. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох, санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, Баяр наадам зохион байгуулах комиссын оногдуулах шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.

Монголынхоо ард түмэн, үндэснийхээ өв соёлд хайртай хүмүүс, дэмжиж тусалж байсан бүх хүмүүс, бөхчүүдээсээ  чин сэтгэлээсээ дахин уучлал хүсэж байна" гэжээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнхзул
Мөнхзул

Эмчилгээ шүү дээ бодис янз бүрийн байж л байгаа амжилт хүсье

Зочин
Зочин

Жоохон хүүхдээрээ шоудаж явдаа бас болих хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүхдээ дагуулаад явахаар шоу болчихдог юм уу малаа, яана даа ийм эргүү хүүрүү, атаархуу гөлөг

тогтох
тогтох

Эр хүн ийм л байх ёстой.

Зочин
Зочин

Буруугаа хүлээсэн анхны монгол хүн байна. Бусад шигээ худлаа үнэн хэлж бултаж булзаараагүй гүрийгээгүйг бодоход Жамбалдорж лав монгол хүн биш байхаа. Одоогийн монголчууд хэзээ ч буруугаа хүлээхгүй хэзээ ч үнэнээ хэлэхгүй.

Зочин
Зочин

Жинхэнэ бөх хүний санаа цухалзаж байна.

Зочин
Зочин

teheg durak ih demjij blaa

Зочин
Зочин

Эр хүн шиг шударга залуу байна, чи хол явнаа, амжилт

Зочин
Зочин

Одоо тэгээд хүлээн зөвшөөрсөн нь эр хүн үү? ха ха ха. Угаасаа зөвшөөрөхгүй гээд яахын ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи бол чадахгүй ш дээ эргүү ац минь

панангин БАДАРЧ
панангин БАДАРЧ

ГҮРИЙХГҮЙ ӨӨДГҮЙ МУУ ЭР ЮМДАА!

Холбоотой мэдээ

Back to top button