Гадаад мэдээДЭЛХИЙ

Joker 2 анхны ангитайгаа харьцуулахад хоёр дахин бага орлоготой гараагаа эхлүүллээ

“Joker: Folie à Deux” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Тэгвэл тус уран бүтээл анхны ангитайгаа харьцуулахад box office-д хоёр дахин бага буюу 40 сая ам.долларын орлоготой гараагаа эхлүүлсэн байна. 2019 онд гарсан анхны анги нь 96.2 сая ам.долларын орлоготой эхэлсэн юм. Мөн тус кино анхны тэрбум ам.долларын орлого олсон насанд хүрэгчдэд зориулсан гэх үнэлгээтэй кино болсон.

Гурван долоо хоногийн өмнө шинжээчид “Joker: Folie à Deux”-г нээлтээ хийхдээ 70 сая ам.долларын ашиг олно гэж таамаглаад байсан юм. Тус кино Венецийн наадамд нээлтээ хийсний дараа шүүмжлэгчдийн ревью санал зөрөлдсөн. Тэгвэл кино олон нийтэд нээлтээ хийсний дараа “Rotten Tomatoes” сайт дээрх шүүмжлэгчдийн үнэлгээ нь 63 хувиас 33 болж, олон нийтийн өгч буй үнэлгээ 30 хувьтай байгаа юм. Харин “IMDb” сайт дээр Joker 2 кино 5.3/10 үнэлгээтэй байна.

“Comscore”-ийн ахлагч шинжээч Паул Дергарабедиан “Сэргэхэд хэцүү хоёр асуудал байна. Хамгийн том нь киноны нийт зардал. Илүү хямдхан кино 40 эсвэл 50 сая ам.долларын орлоготой эхлэвэл сайн дебют болно. Joker: Folie à Deux-г бүтээхийн тулд анхны киноноосоо хоёр дахин их мөнгө зарцуулсан. Гэхдээ нийт зардал хэд байсан талаарх мэдээлэл зөрүүтэй байгаа юм” гэжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button