Нийгмийн
Ажил олгогчид санал өгөх нөхцлөөр хангаагүй бол торгуулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-нд болох бөгөөд энэ өдөр бүх нийтээр амрана.
Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрахыг хуульчилсан тул орон нутгийн хурлын сонгуулийн өдөр ажиллаж байгаа сонгогчдод чөлөө олгох байдлаар сонгуульд оролцох боломжийг удирдлагууд нь хангаж өгч, зөрчсөн тохиолдолд торгох арга хэмжээ авах юм. Мөн сонгуулийн өдөр сонгогчдын санал өгөх байрыг урьдчилан бэлдэж, санал авах нөхцлөөр хангаж өгөх үүрэгтэй билээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.