Банк бусаас зээл авсан иргэдийн тоо өмнөх оноос 49.3 хувиар нэмэгджээ

Банк бус санхүүгийн байгууллагаас олгосон иргэдийн зээлийн хэмжээ 2019 оноос хойш хурдацтай нэмэгдэж буй талаар албаны эх сурвалж мэдээллээ. 2024 оны 2 дугаар улирлын байдлаар ББСБ-ын иргэдийн зээлийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 49.3 хувиар, 2018 оны эцсээс 5.7 дахин нэмэгдсэн дүнтэй гарсан байна.
ББСБ- уудын санхүүжилтийн эх үүсвэр тогтвортой нэмэгдсээр байгаа нь голлох нөлөөг үзүүлж байгаа бол эрэлтийн талаас технологийн дэвшлийн тусламжтайгаар ББСБ-аас зээл авахад хялбар болсны зэрэгцээ зохицуулалттай банкны зах зээлээс зээл авах шалгуураас давсан зээлдэгчид нь зохицуулалтгүй ББСБ-уудын зах зээлээс зээл авах хандлага ажиглагджээ. Иргэдийн нийт зээлийн 70.1 хувийг банкны салбарын зээл, 14.3 хувийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон ипотекийн зээл, 14.7 хувийг ББСБ-ийн зээл, 0.9 хувийг ХЗХ-ны зээл тус тус бүрдүүлж байна. Харин банкинд хамаарах иргэдийн зээлийг зориулалтаар нь авч үзвэл 53.3 хувийг хэрэглээний зээл, 23.6 хувийг ипотекийн зээл, 17.4 хувийг ЖДҮ-ийн зээл эзэлж байгаа талаар Монголбанк Тогтвортой байдлын тайландаа дурджээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ л жинхэнэ амьдр�##� хэр байгааг харуулж байгаа юм.
болж дээ ПУТИН Л сайн байв�##� манайх ч хэдэн үеэрээ ийм л амьдарсан. Бид яахавээ гэдэг орос эмгэний яриа санаанд орчихлоо үхэр тэнэгүүдээ