Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нүхэн жорлонг халахаар "Эрдэнэт үйлдвэр"-ээс авсан ₮100 тэрбумын 72 нь үрэгджээ

Дөрвөн жилийн өмнө Б.Баярсайхан, Ч.Ундрам тэргүүтэй эмэгтэй гишүүд төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл эхлүүлсэн.

Улмаар нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн "Эрдэнэт үйлдвэр"-ээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргуулж, УИХ-аар тогтоол батлуулсан байдаг. Ингэхдээ дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэвэл өдгөө бүрэн дуусчихсан байх учиртай.

Иймд нүхэн жорлонг халах ажил ямар шатанд яваа, 100 тэрбум төгрөгийн төсөв нь хэрхсэнийг сураглаж үзлээ.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 72 тэрбумаар барьсан ариун цэврийн байгууламжийн 30 орчим ажиллах боломжгүй-

Энэ төслийн хүрээнд нийт 21 аймгийн 330 гаруй сумын 800 гаруй нүхэн жорлонг солих шаардлагатай гэдэг тоог албаныхан гаргасан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар:

142 суманд 424 объект буюу ариун цэврийн байгууламж барьжээ. Гэхдээ ашиглалтад орсон нь ердөө 296. Судалгаагаар үүний 35 нь хөлдөлттэй тул ашиглах боломжгүй гэсэн дүн гарчээ. 241 объектод барилгын ажил хийж байгаа юм байна. Хүлээж авахад бэлэн болсон 72 обьект байгаа аж.

Тэгэхээр эл бүтэлгүй ажилдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн 100 тэрбум төгрөгийн 72-ыг нь зарцуулаад байгаа мэдээлэл бий.

-Асуудалтай тендер: Нэг ариун цэврийн байгууламжийг 160-180 сая биш 123-125 саяар барьсан уу-

Хамгийн хачирхалтай ажил гүйцэтгэлийн тендерээ аймаг бүрд өөр, өөр мөнгөн дүнгээр зарлажээ. Иймд нэг ариун цэврийн байгууламжид хэдэн төгрөг зарцуулагдаж буйн нээлттэй мэдээллээс харахад тодорхойгүй байна.

Нэг суманд ойролцоогоор 3-4 орчин үеийн ариун цэврийн байгууламж барьсан жишээ байна. Жишээ нь, “Сепа медиа” компани дөрвөн суманд 13-14 байгууламж барьсан бөгөөд нэг нойлын ажлыг 123-125 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байгаа юм.

Харин албаныхан нэг нойлыг 160-200 сая төгрөгөөр барьж байгаа гэсэн байдаг.

Тооцоолол хийе: "Эрдэнэт үйлдвэр"-ийн 70 тэрбум төгрөг хувийн компанийн өртөг 125 сая төгрөгөөр 560 ширхэг ариун цэврийн байгууламж барих мөнгө болж байна. Харин албаныхны хэлсэн өртөг 200 сая төгрөгөөр тооцвол 350 ширхэг ариун цэврийн байгууламж барьсан болж таарах нь. Даруй 200 байгууламж барьчих хэмжээний зөрүү гарч байна.

Ашиглалтад ороод буй 424 боловсон нойл гүйцэтгэлийн төлбөрийн нарийвчилсан задаргаагүй байгаа юм.

-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нойлыг барихдаа хамгийн муу материал ашиглажээ-

Завхан аймгийн сумдуудад хийсэн орчин үеийн ариун цэврийн байгууламж

Нойлоо шүүмжилсэн сургуулиудаас өөр эх сурвалжгүй уг ажилд УИХ-аас томилогдсон ажлын хэсэг 2024.03 сард шалгалт хийсэн байна.

Энэ үеэр Завхан аймгийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын гүйцэтгэл муу, үр дүн хангалтгүй байгааг ажлын хэсэгт багтсан инженерүүд дүгнэжээ.

Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн референт, Боловсрол, шинжлэх ухааны яамны ахлах шинжээч, Боловсролын ерөнхий газрын болон Барилгын хөгжлийн төвийн инженерүүд багтсан байна. Мөн аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүдийг хяналт шалгалтдаа татан оруулсан байна.

Тус багийн дүгнэлтүүдээс ихээхэн сонирхолтой зүйлс харагдана. Тухайлбал, 160-180 саяар хийж буй гэх ариун цэврийн байгууламжийг хамгийн чанаргүй, хамгийн муу материал ашиглаж барьсан.

ЕБС, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжуудын ОО-ын усны татуурга нь эхнээсээ хугараад уначихсан, хагарчихсан, үүд хаалга нь салчихсан, бойлерууд нь шатчихсан, зарим нь бүр хөлдчихсөн. Мөн бүх нойлын барилгын ажилд бага оврын цэвэрлэх байгууламж "Эколос" гэх төхөөрөмж ашигласан нь хөрсөнд тохироогүй тул тус нойлуудыг ашиглах боломжгүй болсон гэх мэт олон асуудалтай байжээ.

Түүнчлэн шалгалт хийсэн Завхан аймгийн дөрвөн сумын нойлын ажлын тендерийг “Сепа медиа” компани авсан байна. Харин гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүн нь 1.6 тэрбум төгрөг. Төслийн хүрээнд Завхан аймгийн нийт 13 сумын 43 объектыг I, II ээлжээр ариун цэврийн байгууламжтай болгожээ.

-"Төслийг бүрэн дуусгахад дахин 80 гаруй тэрбум төгрөг шаардлагатай"-

Харин төслийн хариуцагчийн хувьд хяналт тавих үүрэгтэй гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан ч тэднийг татан буулгажээ. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байранд орчин ариун цэврийн байгууламж суурилуулахад хяналт тавих дэд ажлын хэсэг байгуулж, даргаар нь Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирыг томилсон байна.

Анхнаасаа буруу хэрэгжсэн төслийн алдааг засах хэцүү байв уу. Ямартай ч Т.Ням-Очир нь энэ төслийг бүрэн дуусгахад дахин 80 сая төгрөг хэрэгтэй гэж дуугарч байна. 2025 оны зургаадугаар сар гэхэд төслийг 100 хувь дуусгана гэж ярив. Мөн тэрбээр нэг ариун цэврийн байгууламж барих төсвөө “160-180 сая” гэжээ.


Сэтгүүлчийн тэмдэглэл: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар “Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж шалтаглаж байгаад компаниас 100 тэрбум төгрөг гаргуулах гэж байна. Х.Бадамсүрэнг янз бүрийн юм худалдаж авснаар нь айлгаж дарамтлаад 100 тэрбум төгрөгийн эрхийг авсан гэж харагдаад байна” гэж ярьж байв. Мөн дэд бүтэц нь шийдэгдээгүй сургуулийн барилга дээр жорлон хийчихээр энэ чинь явахгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр жорлон барих асуудал агаарт хий дэмий замхарч дуусна. Зарим сум дэд бүтэцтэй холбогдоогүй байдаг учир боловсон жорлон байгуулж өгөөд ч ажил болохгүй” хэмээж байсан тэдний эл үг өнөөдөр биеллээ олоод байна. Ямартай ч яам, байнгын хороод явцгүй ажил дээрээ ажлын хэсэг гаргадаг жишгээрээ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж дээрх төслийг хянан шалгах ажлын хэсгийг гаргахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
10 сар 17, 2024 09:06

Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруул�##�тын газрынхан гэж авлигачид байгаа юм чинь нүхэн жорлонгийн мөнгөнөөс шамшигд�##�гүй яахавдээ. Дахиад 80 тэрбум хэрэгтэй болслн гэнэ үү. Ичих ч үгүй идэж ууцгаах юм даа.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 09:40

Ямар ч төсөл тендер ажил үйлчилгээ амжилтгүй болох хөрөнгө хий дэмий үрэгдэх үед хариуцах эзэн ходбогдогч гэдэг юм ул мөргүй зэрэглээ шиг замхардаг энэ байд�##� хэзээ арилах юм бэ!!!...Аливаа юманд хариуцлага тооцож дараа дараачийн ажилдаа туршлага хуримтлуулж шийдвэрээ тодорхой болгож ажиллахгүй бол бид дэлхийн хөгжлөөс хойш чангаагч орон болж тодрох нь бололтой.

Хорлоо
Хорлоо
10 сар 17, 2024 09:52

БОЛОВСРОЛЫН АГЕНТЛАГЫНХАН ГЭЖ АВЛИГАД ИДЭГДСЭН ГАЗАР ДАА. 100 ТЭРБУМ АНХ ХАНГАЛТТАЙ ГЭЖ БАЙСАН ЧИНЬ БАРАГ НУШАЛСАН МӨНГӨ НЭХЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЭНЭ ХУУЛИЙНХАН АНХААРААЧ ЭЭ.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 11:11

Нүхэн жорлонг байхгүй болгож болохгүй ш дээ! Тэр чинь бидний брэнд, монголчууд биднийг гадныхнаас тодотгох ондоошил, байх л ёстой эд! Хэ хэ?

Зочин
Зочин
10 сар 17, 2024 11:20

Ээлжит цавчаа.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 11:50

Авилг�##� идэж уух нь хэрээс хэтэрлээ. Ер сайд гэх попрохоос цаашгүй луйварчингаас болж суганы үс �######�ний �##�чуурууд улс орныг самарч дууслаа

Иргэн
Иргэн
10 сар 17, 2024 11:57

Нөгөө санаачлаад гүйгээд байсан гишүүд хаачив??? Одоо үр дүнгээ хэлэлцдэг цаг!!! Дуугүй байв�##� гишүүдийн доодох нойтон болжээ гэсэн үг!!!

Зочин
Зочин
10 сар 17, 2024 12:17

Хөдөөгийн суманд хийхдээ төсөв мөнгө 450 сараар хийсэн . Гүний худагны асууд�##� ба ус байршуулах сав зэргийг шийдэхгүй зөвхөн аргацаасан болгож байгаа

Зочин
Зочин
10 сар 17, 2024 14:40

Боловсролын сайд байсан Л. ЭНХ-АМГАЛАН тэргүүтэй луйварчид идэж уугаад чацага баас болгоод модон жорлонд унагаачихсан.

Зочин
Зочин
10 сар 17, 2024 15:21

Орхидосыг мөнгө болгох гоё арга бус уу

Зочин
Зочин
10 сар 18, 2024 08:19

Одоо болимоор юмаа. Ийм чанаргүй жорлон тэр их мөнгөөр бариад хэрэггүй.

Зочин
Зочин
10 сар 18, 2024 19:27

Ундрам угаасаа бүтэхгүй банз�##� новш.Зайл �######�

Холбоотой мэдээ

Back to top button