Хойд Солонгосын цэргүүд Монголын хилийн ойролцоо сургагдаж байна гэж Киев мэдэгдэв

ОХУ-ын төлөө тулалдаж буй Хойд Солонгосын цэргүүдийн талаарх асуудлыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хөндсөн байна.
Украины цэргийн тагнуулын эх сурвалжаас иш татан тэрээр Орос улс Хойд Солонгосын 3000 орчим цэргийг багтаасан тусгай батальон монголын хилийн ойролцоо зохион байгуулж байгаа. Энэ алхам нь дайнд хоёр дахь улс оролцож байгааг харуулж байна гэж мэдээллээ. Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Харин энэ талаар BBC агентлаг "Оросын арми Хойд Солонгосын 3000 орчим хүнтэй нэгдэл байгуулж байна гэж Украины цэргийн тагнуулын эх сурвалж BBC-д мэдээллээ. Эл мэдээлэлд тулгуурлан Пхеньян Кремльтэй цэргийн нягт холбоо байгуулж байна гэж харж байна. Сүүлийн саруудад Москва, Пхеньян хоёр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн нь эргэлзээгүй. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн долоо хоногт л Владимир Путинд төрсөн өдрийн мэндчилгээ илгээж, түүнийг "хамгийн дотнын нөхөр" хэмээн нэрлэжээ.
ОХУ-ын алс дорнод дахь цэргийн эх сурвалж орост "Хойд солонгосчууд ирсэн" гэж мэдэгдээд, Владивостокийн хойд хэсэгт орших Уссурийскийн ойролцоох цэргийн баазуудын нэгэнд байрлаж байгааг баталсан. Гэвч тус бүрэлдэхүүн нь "Гурван мянгад хүрэхгүй" гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Одоогоор Оросын алс дорнодод ийм том нэгж байгуулагдаж байгаа шинж тэмдэг хараахан гараагүй байгаа бөгөөд Киев Хойд Солонгосын цэргүүдийн нэг хэсгийг Монголын хилийн ойролцоох Улаан-Үд мужид бэлтгэл хийж байна гэж сэжиглэж байгаа аж.
Харин барууны албаныхан энэ мэдээг мэдэж байгаа ч энэ шатанд болгоомжтой хандаж байна гэж мэдэгдэв" гэж мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Айсан хүнд арг�##� хөдөлнөө гэгч болж дээ Зелээ
manaihan dagaj baysaad tsereg ilgeene geshaahvii
ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГААН ОХУ н УЛАНҮДЭ БОЛБОЛ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН СТАТУСТАЙ ОХУ н ХАРЬЯА МАНАЙ МОНГОЛЫН ХИЛТЭЙ ХИЛЛЭДЭГ НЬ ҮНЭН ЗОЛБИНСКИЙ ЧИ МОНГОЛООР ОРОЛДОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? АЯТАЙХАН БАЙГААРАЙ ДУУГҮЙ БАЙГААД БАЙХААР АЙГААД БАЙНА ГЭЖ БОДООД БАЙНА УУ? МОРИО УНААД ТАШУУРАА БАРИАД ХӨДЛӨХӨД ТА НАР ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛНО ГЭЖ МЭД
Ээ х�##�аг муу эр дайнд хөөрөн гэгчээр морио унаад ташуураа бариад хөдлөхөд хааш нь тонилгон гэгчихвээ. Нөгөө өглөө киноны сэлэм Тогмид гэгч нөхөр Монголд нэг бдаг бсан одоо 2 дохь гараад ирвээ яанз нь ёоёоёо иймэрхүү хий өвчтэй хог нар л ихэсвэл дотоодын зовлон эхлэх юм бна шүү
Бандер зеля бусдыг чөлөөтэй худ�##� гүтгэж байдаг, өөрөө бол натогаас гуйлга гуйж, натогын орнуудтай эвсэж байгаа дайнаа зогсоо.
Hutsaj bai myy m#l erguu Z tamruugaa hurdan tonilj uz
Фашист украйнд натогийн цэргүүд байлдаж бхад Солонгосын цэргүүд оросд байлдаж болно. Үхэл нь ирсэн бандёрууд удахгүй юу ч биш болно