Нийгмийн

ФОТО: Ээждээ эвтэйхэн байшин бариад өгчих зангараг Ерөнхийлөгчид байлгүй яах вэ

Ерөнхийлөгч ээждээ зориулж Яармагийнхаа хашаанд шинэ байшин барьж байна. Ер нь энэнд гайхах юм алга. Борви бохисхийх чөлөөгүй зүтгэн байж хүн болгож өсгөснийх нь хариуд өдий зэргийн байшин барьж өгөх зангараг, за тэгээд санхүү мөнгө нь Ерөнхийлөгчид байлгүй яах вэ. Одоо ч  Монголын бизнесийн салбарыг манлайлалцаж яваа бэлтэй эр шүү дээ. Ямар хүний газрыг булааж аваад орон сууц барьсан биш. Улсын төсвөөс өч төчнөөнөөр нь зувчуулж байгаад сүндэрлүүлж байгаа биш. Гэтэл цахим ертөнцөд хэчнээн шүүмжлэл өрнөв дөө. Яг энэ байшингийнх нь барилгын ажлын зургийг нийтэлж байгаад олон янзаар нийтэлжээ. Цөөнгүй нь “Газарт орохоос нь өмнө байшин барилаа” гээд хардаж, зарим нь “Ийм том байшин барьж өгөөд. Настай ээж нь хэчнээн жил амьдрах вэ дээ” ч гэж.

Ерөнхийлөгчийн ээж Яармагийн хашаандаа их хайртай. Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга тэр л хашаанд төрж, бизнесээ цэцэглүүлж, улс төрд хөл тавьж явсаар УИХ-ын гишүүн, бүр төрийн тэргүүн болсон болохоор арга ч үгүй биз ээ. Ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсээр байгаа хамаг сайхан дурсамж тэнд бий.

Тийм болохоор Должинсүрэн гуай байранд орохыг ер хүсдэггүй, хүүхдүүд нь ятгаад ч тусыг эс олдог гэнэ лээ. Тэгэх бүрт нь “Хотод байранд очихоор агаар дутагдаад бүтэж үхэх гээд байгаа юм шиг байдаг юм. Гурван хүүхдээ өсгөж ханьтайгаа насан туршдаа амьдарсан энэ сайхан газраасаа явахгүй ээ. Надаас хойш битгий зарж үрээрэй ” хэмээн инээмсэглэн суудаг юм билээ.

Байшинг нь зөвхөн Ерөнхийлөгч бус бүх хүүхэд нь барьж өгч байгаа нь мэдээж. Баттуул л гэхэд Монголын чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхийн төлөө олон жил зүтгэж яваа, бэлтэй эрхэм.

Эцэг эхийнхээ ачийг хариулахыг хүн бүхэн хүсдэг. Гэтэл за, яах вэ тэгж байгаад хариулна даа, аятайхан амьдруулна даа гэж хойш нь тавьсаар хэд нь алддаг билээ. Хэчнээн нь амаа бариад хоцордог билээ. Цаг хугацаа биднийг хэзээ ч хүлээхгүй. Бас эргэж ирэхгүй.

Хардах эрх хэнд ч бий. Үүний сацуу эцэг, эхийнхээ ачийг хариулах, хөлийг нь хучаад өгөх хүсэл хүн бүхэнд бий.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ашиг орлого ихтэй спиртийн наймаачин байхдаа барьж байхгүй үхсэнээ хийж байсан юм_ албан тушаалтан болоод улсын мөнгө хулуун зувчуулж байхдаа барьна гэдэг бол ашигийн зөрчилтэй байгааг илтгэж байна. ЕР-сөө буугаад шоронд орох ёстой нөхөр юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ийм т1 орк гарууд ийм юм бичхээсээ ичээч. Хүн ер нь эцэг эхдээ юугаа барьж өгнөүү чамд ямар ч хамаагүй уншаад ойлгохгүй байнуу. Энэ хүн суудлаасаа буусан ч шоронд орсон ч чамаас л дээр амьдрах байх шүү битгий атаарх за

Sh.Mendsaihan.
Sh.Mendsaihan.

Hen ch tegne eejidee saihan bna.torj osson gazartaa ezen bolj saihan baishin barij bna bur goe barairai amjilt.

Зочин
Зочин

Гаднах байдлыг гоё хийвэл орчиноо чимэглээд сайхан харагдах юм байна. Ер нь хашааны айлууд нийлээд давхар хаус бариад амьдардаг болмоор юмаа, тэдэнд газар байна. 4 айл нийлээд барих юм бол давгүй том байшин босно. 4 хаалгатай байхад болноо.

zoch
zoch

baga tengert bga baishing hardaach. uiddg ymu yadiin

Иргэн
Иргэн
Reply to  zoch

Сайхан шинэ 4.н ханатай гэр бариад өгчихгүй дээ хэл амнаас хол

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хүн өсгөөд өгсөн ээжийгээ бурхан болохоос нь өмнө сайхан газар амьдруулахыг л хүснэ шүүдээ

Zochin
Zochin

Erunhiilugch boloogui baisan ch ene zergiinn baishin bariad uguh biznes hiij hurungu bosgoson hun dee,Mundag bna eejidee iimsaihan baishin bariad ugdug. Mundag huuhduud yumaa. Zarim ni ach zee,huuhduudee haruulaad amraaj ch chaddaggui ni baih l yum

Тунгаа
Тунгаа

Мундаг байна. Энэ зэргийн юм байлгүй яах вэ... Байшингийнхаа нэг хэсэг талбайд нь монгол гэрээ дотор нь байгаа бүх тавилгатай нь барьчихвал гоё юм бишүү. Цас бороонд нороод байхгүй. Байшиндаа яваад орсон ч өсөж төрсөн гэр нь тэр л хэвээрээ.... / Би одоо ч зүүдэндээ монгол гэрт аав ээж ах дүүтэйгээ хамтдаа амьдарч байсан үеээс хардаг. Нэг л дотно дулаахан санагддаг /

jonhuu ogtsor
jonhuu ogtsor

shuuh avilgatai temtseh gazar shalgah geheer uls tur hiij zugtaagaad judogiin buhuntsuruuded mungu ugch hamgaaluuldag.spirtiin zereg huuli bus naimaagaar mungu olson.mash notstoi nuhur duu.tsag hugatsaa chamaig yllah bolnoo

shalga
shalga

jonhuugiin hajuud elbegdorj undug shig uuugui amitan daa.sain shalgah heregtei

Зочин
Зочин

мэдээж тѳлбѳртэй бичээч л энийг бичижж байж тараашдээ Хогын юм хмм

Зочин
Зочин

Баттулга монгол ялна гэж солиороод л байсан. Хаана, юу хийж яваа хүн бэ? Хм..худлаа попорсон ерѳнхийлѳгч. Ерѳѳс энэ тѳрд бѳх мэтийн толгой муутай хүмүүс байх хэрэггүй. Үгүй тэгээд ард түмэн нь ѳѳрсдѳѳ мулгуу болохоор ийм хүмүүсийг сонгодог. Гээд би лав цагаан сонгогч оо гэж..

Холбоотой мэдээ

Back to top button