Алдарт жүжигчин Vera Farmiga метал хамтлагийн дуучин болжээ

Бидний дунд "Conjuring" цувралаар танигдсан алдарт жүжигчин Vera Farmiga метал хамтлагийн дуучин болжээ.
"The Yagas" хамтлагт Vera Farmiga-ийн нөхөр болох Renn Hawkey болон бөмбөрчин Jason Bowman, гитарчин Mark Visconti, басс гитарчин Mike Davis нар багтжээ.
Тэд "The crying room" /Уйлах өрөө/ гэх анхны дуугаа цацсан байна.
Энэ дууны талаар Vera Farmiga "Уйлах өрөө бол чөлөөлөгдөх, тайвшрах тухай юм. Энэ бол хиртэлтийн талаарх дуу. Хиртэлт нь бидний сэтгэлзүйд ихээр нөлөөлдөг. Хүмүүст сүүдэрт гацчихсан юм шиг мэдрэгддэг.
Тиймээс сүүдэр гэрэл хоёрыг тэнцвэржүүлснээс зүрх сэтгэл дотроо юу болж байгааг мэдэрч чадна. Ингэж мэдэрснээрээ бид доторх харанхуй байдлаа гэрэлтүүлдэг" гэжээ.
Мөн дайны бүс болох Украины ард түмний туулж буй зовлон зүдгүүрийг хүндэтгэх зорилготой дуу гэжээ.
Дууг бүтэн сонсох:
Б.НОМТ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.