Нийгэм мэдээ

Сүнсний баяр: Чихэртэй хаалганы цаана хэн ч хүлээж болно, сануулж ойлгуулаарай

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдөр сүнсний баяр тохиодог. Дэлхий даяар тэр дундаа АНУ, Их Британи, Ирланд, Франц зэрэг орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг энэ баярыг "halloween" гэж нэрлэдэг.

Уг баярыг тэмдэглэх болсон шалтгааныг хөвөрдвөл 2000 жилийн өмнө католик шашны зан үйлээс үүссэн гэдэг. Учирлавал, эртний Самхайчууд арваннэгдүгээр сарын 1-нд шинэ жилээ тэмдэглэдэг байсантай холбоотой бөгөөд өмнөх өдөр нь буюу аравдугаар сарын 31-нд үхэгсдийн ертөнцөөс сайн санаат сүнснүүд эргэн ирж хүмүүсийн бэлдсэн хоол болон дарсаар ундаалдаг. Ингэснээр муу санаат сүнснүүдээс хамгаалдаг гэж үздэг байна.

Цаг үе, нийгмийн хурдацтай хөгжлийг дагаж манай улсад олон шинэ соёл, баяр дэлгэрч буйн нэг жишээ бол сүнсний баяр. Анх нийтээр эсэргүүцэх хандлагатай байсан ч мэдээ, мэдээллийг өргөн цар хүрээнд авдаг болсон сүүлийн жилүүдэд эсэргүүцэл тийм ч их биш болсон. Гэсэн ч үндэстний сэтгэлгээ, ахуй, соёл уламжлалаа дагасан байр суурийг илэрхийлж буй хүмүүс цөөнгүй. Үүнийг буруутгах аргагүй бөгөөд зарим зүйлээс болгоомжлох илүүдэхгүй.

Сүнсний баярын онцлог нь ямар нэг дүрд хувирдаг. Мөн хүүхдүүд ихэвчлэн танихгүй айлын хаалга цохиж чихэр, амттан цуглуулдаг. Энэ нэг талаараа дэмжиж болох зүйл мөн үү гэвэл мөн. Гэхдээ асран хамгаалагчид олон өөр хаалганы цаана ямар ч хүн хүүхдийг тань тосон, хүлээж байж болох эрсдэлийг тооцоолж, сануулж ойлгуулах нь зүйтэй.

Түүнчлэн дүрд хувирч, нүүр царайгаа нууцалдаг онцлогийг тооцоолж олон нийтийн газар хулгай, дээрэм, хүн амины хэрэг гарсан олон улсын баримтууд бий. Тиймээс шууд хориглох эсвэл дэмжихээсээ урьтаж эрсдэлийг тооцоолоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2024 15:58

Өлбийсөн том мишок барьсан хүүхдүүд ха�##�га өшиглөөд чанга нүдээд чихэр өгөөч гэхийн энэчодоо золбин шахуу муухай харагдаж бншд зарим нь бүүр өдөр болгон ирлээ 28 с эхлээд явахн хэдэн өдөр үргэлжиллэгн бол яршигтай санагдаж бна өглөө 7 цагт хоёр өлбийсөн юм зогмож бна бас

Зочин
Зочин
10 сар 31, 2024 17:57
Reply to  Зочин

Байнга тогших нь бол үнэхээр ядаргаатай байна. Эцэг эх нь өөрсдөө хүүхдэдээ баахан амттан аваад өгчихвөл ингэж танихгүй айлын ха�##�га нүдэж явахгүй. Гэртээ идэх юмгүй болоод л айлаас гуйлга гуйж яваа. Манай улсад олигтой чихэр ч байхгүй.

зайл
зайл
10 сар 31, 2024 16:03

чөтгөрийн баярыг ануус баруун гэсэн сатаны орнууд тэмдэглэдэг. м�##�нууд

Зочин
Зочин
10 сар 31, 2024 17:53

Гэрлийг нь хорон санаатан энэ баяр дөхүүлээд хайчлаад устгачихсан орцонд хүртэл харанхуйд айлын ха�##�га тогшоод явж байна. 3 өдөр цохиж байна. Энэ сайны ёр биш. Хүүхдүүддээ эцэг эх нь хэдэн амттан өөрсдөө аваад өгчихвөл таарна. Ингэж явуулах буруу. Тэмдэглэдэггүй айлууд их бий. Ингэж бу�####�д дараа болохыг багаасаа сурч болохгүй. Гадаадад бол орчин үед тэмдэглэдэг эцэг эхчүүд нь хотоос гарч том зогсоол дээр машинаа байрлуулаад араа нээгээд амттангаа тавиад хүүхдүүд тэр зогсоол дээр байгаа машинуудаар явдаг болсон байлээ. Жинхэнэ тэмдэглэдэг хүмүүс нь хүртэл бусад иргэддээ дараа болохгүй гээд тэгж зохион байгуулж уламжл�##�аа өөрчилж байхад.

Зочин
Зочин
10 сар 31, 2024 18:33

сүнсни баярииг хуулаар хоргил ! !

Зочин
Зочин
10 сар 31, 2024 18:56

Цагаан сараар танихгүй ч хамаагүй айл хэсэж чихэр цуглуулб�##� би лав дэмжинэ

Ззз
Ззз
10 сар 31, 2024 20:16

Эцэг эх нь хүүхдүүдээ ингэж явуулхаа болиулаач. Ямар ч чихэр, ямар ч айлд гүйгээд орох юм билээ. Сонгууль гэж шаардлаггүй ха�##�га нүдэж б�##�айрдаг м�##�ууд, чихэр михэр хүүхдээрээ гуйлгаж түүлгэж явуулдаг ээж аав нар гэж бүр тэнэг. Ингэж яваад хүүхэд эрсдэлд орвол яана! Тэгээл айл хүндрүүлээд настай, нялх хүүхэдтэй, өвчтэй сахиуртай айлд бол ёстой цагаа олоогүй өлөн явд�##� бна лээ.

Зочин
Зочин
11 сар 1, 2024 11:06

Юугийн тэмдэглэх энэ бол б�##�айр�##� айл хэсэж чихэр цуглуулах ч гэх шиг

Зочин
Зочин
11 сар 2, 2024 12:58

Huuhduuded ee ailiin haalga uud aytaihan nud gej zaaj uguh heregtai shde denduu changa nudne tsaana nylah huuhedtai ailuud bga haalga ongoilgoj bga hun bas yamarch hun zogsoj bh yum bileee heden chiher awah gej ersdel undur shu

Холбоотой мэдээ

Back to top button