Эдийн засгийн мэдээ

2024 оны эхний 9 сард ДНБ 5 хувиар өслөө

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 56.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.8 (18.6%) их наяд төгрөгөөр өслөө. ДНБ өсөхөд,

  • уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.8 (14.2%) их наяд төгрөгөөр,
  • үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.9 (29.4%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

ДНБ, 2015 оны зэрэгцүүлэх үнээр,

2024 оны эхний 9 сард 22.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(5.0%) их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 311.8 (11.4%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.0(9.6%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны эхний есөн сард 3.8 хувь, 2023 оны эхний есөн сард 7.2 хувь, 2024 оны эхний есөн сард 5.0 хувиар тус тус өссөн байна.

З.УЧРАЛ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button