Эдийн засгийн мэдээ

Өрхийн хөдөө аж ахуйн орлого 16 хувиар буурчээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 3 дугаар улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 162.2 (10.0%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 55.5 (3.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай ҮСХ-ноос мэдээллээ.

Харин нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4(10.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 49.4 (3.0%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс хөдөө аж ахуйн орлого дунджаар 23.7 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн ч цалин хөлсний орлого 111.8 (13.6%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 25.8(7.1%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйнбус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 23.5 (27.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 10.0 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн аж.

Нэг өрхийн сарын дундаж орлого, 2022 оны үнээр 2.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 376.7 (16.8%) мянган төгрөгөөр , өмнөх улирлаас 107.9 (4.3%) мянган төгрөгөөр нэмэгдэж, мөнгөн орлого 2.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 361.9 (17.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 97.3 (4.1%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл,

  • мөнгөн орлогын 55.6 (1.4 сая) хувийг цалин хөлсний орлого,
  • 23.2 (568.6 мянга) хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого,
  • 7.5 (182.9 мянга) хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого,
  • 6.5 (160.6 мянга) хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого,
  • 7.2 (177.8 мянга) хувийг бусад орлого бүрдүүлж байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button