Нийгэм мэдээ
Монголын төмөр зам ТӨХК илчит тэргүүдээ их засварт оруулж, хүлээж авлаа

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2008 оны 3-р сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш түүхэндээ анх удаа илчит тэргүүдээ их засварт оруулж, ашиглахад бэлэн болгоод байна.
Тодруулбал “CKD4b” загварын MR2304, 2305 илчит тэргүүд БНХАУ-д их засварт орсны дараа Монгол Улсын хилээр орж ирлээ.


“Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн илчит тэргүүдийг 2009–2012 онуудын хооронд худалдан авсан ба өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт их засварт хамруулаагүйн улмаас 2023 оны байдлаар бүх илчит тэрэг засварын гүйлт хэтэрсэн, техникийн гэмтэлтэй, ашиглах боломжгүй сул зогсож байв. Компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч 2024 онд илчит тэргүүдийг их засвараас хүлээн авч тээвэрт оролцуулахад бэлэн болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.