Гэмт хэрэг

Дохио өгөөгүй байхад кран ажиллуулж, оосорлогчийн амийг хохироожээ

Өнгөрөгч онд Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт “Дорнын нүүрс” ХХК-ийн эзэмшлийн ачилтын 14 дүгээр талбайд 33 настай эрэгтэй Э кран жолоодож байхдаа ачаа өргөхийн урьд оосорлогч дохио өгөөгүй байхад ажиллуулсны улмаас тухайн техникийг иргэн А-г кранд хавчуулан амь насыг хохироосон байна.

Энэ ослыг харсан гэрч болон үйлдвэрийн талбайн камерт тухайн хэргийн үйлдэл бичигдсэн байна. Улмаар шүүх шинжилгээний дүгнэлт, хэргийг газрын үзлэг зэргээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл ангид заасанчлан Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн үзсэн байна.

Улмаар тухайн хэрэг үйлдсэн этгээдийн ажилладаг компани буюу “Тэмүүлэн-Шакман Транс” ХХК- аас амь хохирогчийн ар гэрт 116 сая төгрөгийг, харин тухайн техникийг дохиогүйгээр ажиллуулсан жолоочийн зүгээс нэг хонь өгсөн гэх.

Иймд шүүх байгууллагаас тухайн хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял өгөлгүй, хоёр жилийн тэнсэх ял оноосон байна.

Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар заалт. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Amraa
Amraa
12 сар 19, 2024 11:48

..

Squiddie
Squiddie
12 сар 19, 2024 21:55
Reply to  Amraa

Лол

ZZOCHIN
ZZOCHIN
12 сар 19, 2024 15:24

MA##AASAA CH DOR TENEG UH CHI...

Иргэн
Иргэн
12 сар 19, 2024 16:23

ХАБЭА н ХУУЛИА ЗӨРЧӨӨЛ БАЙ ТЭГЭХЭЭР ИНГЭЖ БАЙГАА ЮМ ХҮНИЙГ БЯЦАЛЖ АЛЧИХААД НЭГ ХОНЬ ГОЁ Ч ЮМДАА МУУСАЙН АЛНУУДАА

Squiddie
Squiddie
12 сар 19, 2024 21:55
Reply to  Иргэн

LMAO

Squiddie
Squiddie
12 сар 19, 2024 21:54

Багийн ажил маш муу тэгээд үхэл! Аргагүй дээ багийн спорт муу хөгжсөн орон.

Иргэн
Иргэн
12 сар 20, 2024 10:37

Арай дэндүү хариуцлагагүй нөхөр бн!!!

Зочин
Зочин
12 сар 21, 2024 00:01

Хүний амийг хониор л хаачдаг. Амар юмаа.

Зочин
Зочин
12 сар 21, 2024 09:32

Энэ сайн ш�##�гав.а.л бараг санаатай а.л.л.ага юм бишүү,
Хохирогч яллагдагчийн урьд өмнөх харьцаа зан байдлыг сайн тодруулж ш�##�гах байждээ...

Холбоотой мэдээ

Back to top button