Гэмт хэрэг

СБД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга ялтны нэрээр зээл гаргуулж авчээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хорих ял эдэлж буй ялтны нэрээр зээл гаргуулан өөртөө авсан байна.

Зээл авах саналыг түүний аав, ээж нарт тавьж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №3/41 дугаартай эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/24 дугаартай тушаалаар тус сангийн “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгийн зардлаас 5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар төрийн сангийн данснаас хорих ял эдэлж буй иргэний данс руу 5 сая төгрөгийг шилжүүлэн авч бэлнээр өөртөө гарган авчээ.

Уг хэлтсийн ажилтан “Хууль бусаар мөнгө гарган өөртөө авсан этгээд буюу манай хэлтсийн дарга надад хэлэхдээ “би иргэн … дээр алдаа гаргасан юм. Битгий Авлигатай тэмцэх газар руу явуулаач ээ” гэж гуйсан. Тэгэхэд би энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахгүй бол би өөрөө асуудалд орно гэж хэлээд АТГ-д мэдэгдсэн” гэж шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байна.

Тухайн хэргийг үйлдсэн этгээд “..Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. 5 сая төгрөгийг нөхөн төлсөн …” гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүхээс “нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 7.4 сая төгрөгөөр торгох ял” тогтоосон байна.

Холбогдох хуулийн заалт: 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 23, 2024 12:30

5 саяын авилгыг 7.4 сая болгож төлүүлдэг зөв шийдвэр байна. Ийм байдлаар Хаянхярваагийн, Батзоригийн, сангуудын, нүүрсний гээд тэрбумын авилгын хэргүүдийг 20 сая төгрөгөөр торгож байхын оронд авснаас нь 50 хувь илүүтөлүүлбэл дахиж авилга авахаа болих, авсан ч бага авах байх даа

Холбоотой мэдээ

Back to top button