Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

А.Ундраа: Богд уулыг нүхлэх ТЭЗҮ-гээр далимдуулж паркет үйлдвэрлэж мөнгө угаах заль

УИХ-ын гишүүн А.Ундраа Богд хан уулыг нүхлэх төлөвлөгөөг цуцлахыг шаардаж Зам тээврийн яаманд шаардлага хүргүүлээд буй. Бид уг асуудлын талаар түүнтэй ярилцлаа.

-Та Богд хан уулыг нүхлэх төлөвлөгөөг цуцлах шаардлагыг Зам тээврийн яаманд 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг үл тоовол дараагийн хууль ёсны арга хэмжээг авах болно гэдгээ мэдэгдээд байгаа. Ямар ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Богд уулыг нүхлэх тунель барих талаар урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл тооцоо судалгааг хийх тендерийг Зам тээврийн яамнаас зарласан. Арванхоёрдугаар сарын 16-нд хаах тендер байсан. Тиймээс тэр хугацаанаас нь өмнө тендерээ цуцлах шаардлагыг Зам тээврийн яамд хүргүүлсэн. Богд уул 1778 онд хааны зарлигаар Дархан цаазтай газар гэж зарлагдсан. Монголын төдийгүй дэлхийн хамгийн анхны Дархан цаазтай газар. Англиар бол National park гэж нэрлэдэг. Ямар ч улс оронд очсон тухайн орны чимэг бахархал хүмүүс нь очиж амардаг, байгалиар нь хадгалдаг, хамгаалдаг эко системийн алдагдуулалгүй унаган байдлаар нь авч явдаг газар бол National park байдаг. Тэр утгаараа улс орныхоо бахархал болсон. Дэлхийн анхдагч дархан цаазат уулаа нүхлэн гэдэг нь ёс зүйгүй бас хууль зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байгаа.

-Дархан цаазат уулаа нүхэлсэн жишээ олоод үзүүл. Байхгүй-

-Ямар нэгэн эдийн засгийн, шинжлэх ухааны үндэслэл бий юу?

-Би гурван үндэслэлээр Богд уулыг нүхлэх тендерийг цуцлахыг шаардаж байгаа. Тэрний хоёрдугаар үндэслэл нь эдийн засгийн үндэслэл. Тунель барьж яах гэж байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэг газраас нөгөө рүү маш олон хүнтэй хоёр газрыг холбосон. Газар нутаг багатай улсад ийм бүтээн байгуулалт хийгдэж байвал ойлгож болно. Хоёр том суурин газрыг хооронд холбох шаардлага үүсэж их хэмжээний хөрөнгө оруулалтаар далай дээгүүр гүүр, уулан доогуур тунель хийж нүхлэх тохиолдол байдаг. Гэхдээ манай улс шиг өргөн уудам тал нутагтай, тэлэх бүрэн боломжтой ийм улс өөрийн дархан цаазат уулаа нүхэлж байна уу. Тийм жишээ надад олоод үзүүл. Байхгүй байгаа.

Улаанбаатар хотыг тэлэхтэй холбоотой 2020 оны хавар УИХ-аас тогтоол гарч хэд хэдэн шинэ суурин газрыг суурьшлын бүсийг байгуулах тогтоол гарсан. Энэ хүрээнд шинэ нисэх буудлын ойролцоо Шинэ Зуунмод хот барих зэрэг тогтоол шийдвэр гарчихсан.

Уг ажлын хүрээнд тухайн шинж суурьшлын бүсүүдэд усны хайгуул хийгдэж байгаа. Ямар усаар тэр суурин газрын хүмүүс хангагдах юм. Ямар хэмжээний хүн амын даацтай байх юм гэдэг нь тэнд байгаа усаар тогтоогдвол. Тиймээс эхний ээлжид усны судалгаа хийгээд тухайн суурьшлын бүсүүд баригдахад хугацаа орох нь ойлгомжтой. Гэхдээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажил хийгдэхгүй биш хийгдэж байгаа. Эдгээр төлөвлөгдсөн шинэ суурьшлын бүсүүд хаана байрлаж байгаа гэдэг байршлыг газрын зураг дээр зураад үзэхэд Улаанбаатар хотыг тойрсон хурдны замууд эдгээр суурин газруудыг холбоно. Мөн түүнчлэн Шинэ Зуунмод хот руу явах замд наана нь байгаа Өлзийт хороолол, зүүн талаараа Хонхор, Налайх, Баянзүрх дүүргийн бусад хэсэг, Сэргэлэн сум зэрэг газрууд нь дагаад хөгжих бололцоо бүрдэх байтал зөвхөн нэг тунель нүхлээд эдийн засгийн асар их өртгөөр барих гээд байгаа юм.

-Богд уулыг нүхлэх ажил хуулиас гадна энэ төсөл нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчиж байгаа-

-Үнийн хувьд 5.5 их наяд гэдэг бол худлаа гэсэн мэдээлэл бас байна лээ?

-Энэ бүтээн байгуулалтын ТЭЗҮ нь 55.3 тэрбум. Энэ бүтээн байгуулалт нь өөрөө 5.5 их наяд гэж яригдаж байгаа. Зам тээврийн яамны бусад тооцооллуудаас үзэхэд энэ яамны хүмүүс нь өөрсдөө тооцоо хийгээд энэ өртгөөр биш харин Богд уулыг тойрсон 200 орчим км хурдны хоёр давхар зам тавих нь илүү ашигтай. Маш олон суурин газруудыг замтай холбоно. Мөн тунель барих өртгөөс хамаагүй бага өртгөөр энэ хурдны замыг барих боломжтой. Тэгэхээр энэ нь эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй төсөл. Зүгээр л наагуураа олон нийтийн чихэн дээр цэцэг ургуулж байна. Харин цаагуураа ТЭЗҮ-гээр далимдуулж паркет үйлдвэрлэж мөнгө угаах заль мэх гэж бодож байна. Ийм гуравдугаар үндэслэл нь Монгол Улсын өөрийнх нь эдийн засаг, төсвийн нөхцөл байдал болон байгаль орчны хуулиас гадна энэ төсөл нь олон улсын гэрээ, конвенциудыг зөрчиж байгаа гэж үзэж байгаа.

-Шаардлагын хүрээнд салбарын сайдтай нь уулзсан уу. Таны шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн алга хэмжээ нь юу байх вэ?

-Дээрх гурван үндэслэлээр шаардлага хүргүүлсэн. Бас Зам тээврийн сайдтай ажил хэргийн шугамаар зогсоох хэрэгтэй гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Шаардлага хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээ улс төрийн акц байх болно. Үүнийг албан шаардлага бүхий албан бичигтэй дурдсан байгаа. Улс төрийн акцын хүрээнд суулт хийх, жагсаал хийх болон цахим хэлбэрээр эсэргүүцэл илэрхийлэх, захиргааны хэргийн шүүхэд хандах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараалалтай авна. Шаардлага бүхий албан бичгийн хариуг хуулиараа 30 хоногийн дотор өгөх ёстой. Одоогоор хариугаа хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
9999
9999
1 сар 14, 2025 09:21

ТӨРИЙН ТЭРГҮҮН НЬ ИЙМ ОЛОН ЭРҮҮЛ БИШ ГАЛЗУУ ХҮМҮҮСЭЭ ХЯНААЧЭЭ. ЗАСГИЙН ГАЗАР ТАНЬ ГАЛЗУУРЧ ДУУСЛАА

зочин
зочин
1 сар 14, 2025 12:01
Reply to  9999

МИ-ГИЙН ДҮҮ, ЭНЭ ЭРЛИЙЗ ХҮҮХЭН МОНГОЛЫГ МИНЬ БОДДОГ ЮМ БОЛОВУУ, УРАН ГЭЭД ТУСГАЙ ЭЛЧИН Ч БИЛҮҮ ИХ ТАВАРГАСАН

Зочин
Зочин
1 сар 14, 2025 19:21
Reply to  зочин

Энэ бол эрлийз хүн биш ! Агваанлувсангийн охин, харин ийм сайхан боловсролтой чада лтай хүн Миеэг дагаж дарвиад л хамаг карьераа төгсгөсөн юмдаа. Хайран хайран....!

Зочин
Зочин
1 сар 14, 2025 09:58

ТЭГЭЭД ЯАХЫН БИ БҮГДЭЭРЭЭ Л ГАЛЗУУШТ ХУРЦДАХ ЦАГ НЬ ШҮҮ ЭНЭ ӨВЛИЙН УЛИРАЛ БОЛ.ЮМЖИРДУЛАМ ЯАЛАА ХУРЦДААД АЛИНГАА АЛДААД БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА ОЧСООН ГАЛЗУУЧУУДЫГ ЭНЭ ҮЕД НЬ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ.ГАЛЗУУ ХҮН СОГТУУ ХҮНЭЭС АЙДАГ ГЭНЭМ

Зочин
Зочин
1 сар 14, 2025 10:18

Харамс�##�тай нь Энэ УИХ, Засгийн газар яав ч эрүүл биш

Зочин
Зочин
1 сар 14, 2025 10:25

Их зөв сан�##�

Зочин
Зочин
1 сар 14, 2025 10:43

ochnoon hurdnii zam barina unen

Зочи
Зочи
1 сар 14, 2025 11:05

Ийм уха�##�аг Төрийн түшээд Монголыг аварна. Богд ууланд сөөм ч ойртож болохгүй. Эзэн Богд Чингисийн минь Онгон хилэгнэнэ.

Зочи
Зочи
1 сар 14, 2025 11:08

Даанч дээ Газар мундсан биш дээ. Очиж, очиж Ганц сайхан Хайрхан Уулаа. Ээ Богд минь өршөө.

Зочин уншигч
Зочин уншигч
1 сар 14, 2025 11:50

Зөв2, дэмжиж байна, ухаантай, мэдлэгтэй хүн байна. Төв аймаг руу иргэд бүгд зорьдоггүй, очих зам байгаа. Баруун т�##�ын замаар 45 минут яваад л орчихдог, ийм байт�##� уур нүхлэх ямар ч шаардлага байхгүй, өөр зам ч бий. Энэ тэнэг санаачлагыг монгол хүн лав гаргаагүй хятад хүнтэй хамтарч мөнгө идэх гэсэн 1 тэнэг цаана нь байгаа . Лус савдаг догшрох, Богд уулын эко систем �##�дагдах, уул нурах, гэх мэт эрсдэл бий. Энэ уул бол уБ хотын чимэг нэрийн хуудас иргэд босно шүү!

Зочин
Зочин
1 сар 14, 2025 11:55

Тиймээ мадаггүй үнэн хэлжээ. Дэлхийн "УУГАН ДАРХАН"газар ,БОГД ДҮНЖИНГАРАВ шүү дээ!!!!!

Зочин
Зочин
1 сар 14, 2025 12:33

БЗС-ийн зээлээр сураад, удмаараа төрийн мөнгөөр амьдраад цаддаггүй ээ

УВ иргэд
УВ иргэд
1 сар 14, 2025 13:20

Т1 авгай хуц�##�гүй тонил

УВ иргэд
УВ иргэд
1 сар 14, 2025 13:23

Туннель барьсан дээр гоё шдээ. Харин мухар сүсэгтэй оркууд �######� үх

Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:24

Мөнгө угаах мэт нь ч хардлага л биз. Юм болгоныг тэгээд байж болохгүй. Гэхдээ Богд уулаа нүхлэнэ гэдэг бол арай дэндүү шүү. Богд уулаараа оролдож байж ихдээ төрт улсаа нураав ай багадаа амь насандаа тулав. Шийлэгдамба, Барсболд гээд айхтар жишээнүүд байна шүү

Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:27

Богд уул нүхлэх гэдэг тэнэг юмаа болио дэлгэрсайхаан. М.Энхболдын үeэл дүү энэ ундраа авгайг харахаар л хөх инээд хүрэх юм. Оюу толгойн авилгын мөнгийг ч уул уурхайн сайд байсан зоригтод их зөөсөн дөө тиймээ С.Баяраа

Зочин
Зочин
1 сар 14, 2025 13:46

эдийн засгийн ач холбогдлоо тооцохгүйгээр утгагүй өндөр зардлаар бас л нэг мөнгө угаах ажил биз, �##�иваа ажлыг шинжлэх ухааны үндэслэл тооцоотой хийхгүй бол, энэ чигээрэй яаж б�##�арч байгаагаа бүгд л харж байна, энд ямар нэгэн мухар сүсэг огт яригдаагүй, хэрвээ үнэхээр өөр аргагүй, �######�шгүй чух�##� ажил бол хийх л байх, гэтэл яг энэ зам үнэхээр, хотын түгжрэл болон бусад хөгжлийн асуудлын гарц мөн үү???? тэр яаран хийх гээд байгаа туннелээр хоногт, сард, жилдээ хэн, хэдэн удаа зорчих гээд байгаа билээ???

zochin
zochin
1 сар 14, 2025 13:48

Юу ч хийдэггүй амаа билүүдэхээс өөр юу ч хийж чаддаггүй хутган үймүүлэгч хүмүүс минь ээ плита с болтугай хийгээд байгаа хүмүүсийнхээ ажилд саад болохгүй байгаач дээ. Монголчууд бүгдээрээ юу ч бүтээхгүй хэрэлдээд байх юмуу. Харин бүтээгдэхүүн чанартай өртөг үнэ нь зах зээлийн үнэ с ихгүй хямд байх хэрэгтэй.

хэрэггүй төсөл
хэрэггүй төсөл
1 сар 14, 2025 13:57

зөв. Замгүй гээд байгаа бол баруун тийшээ явах болох хойд зүгт явах хотыг тойрсон олон зам барьж болно шддээ. уул ухаж байсанаас, уулын н�##�уу өндөрыг давахаар байрлан гарах хурдны зам зөвхөн өмнө зүгт биш хойд зүгтээ ч барьж болно шдээ. зарим нь хойд зүгийн тойруу замаар явж болно. 4 зүг 8 зовхис /чиглэл/ гэдэг юм чинь УБ-аас гарах замыг 8 болгон барих хэрэгтэй. Богд уулыг нүхлэх бол хэрэггүй төсөл.

Зочин
Зочин
1 сар 14, 2025 14:04

Зөв л ярьж бна. Эдийн засгийн хувьд ямарч үр ашиггүй. 5н их наядаас хэдийг нь идэх гэж бгаа бол доо.

Зочин
Зочин
1 сар 14, 2025 15:46

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
1 сар 14, 2025 16:31

ДЭЛГЭРСАЙХАНЫГ БАРЬЖ ХОРЬ

Зочин
Зочин
1 сар 14, 2025 16:35

Яана даа Монгол улс минь . Ийм ч сайд нартай байх гэж

Бат
Бат
1 сар 14, 2025 16:41

Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засагл�##�тай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач

Хуульч
Хуульч
1 сар 14, 2025 17:21

Ундраа гишүүнийг бүрэн дэмжиж байна. Үндэслэлүүд бүгд үнэн. Ер нь бүхэл бүтэн Засгийн газар битгий хэл, эрүүл нэг ч хүн ийм тэнэг мунхаг үйл хийхгүй, мөнгө л хүний нүдийг сохолдог, хэнд ч тодорхой.

Зочин
Зочин
1 сар 14, 2025 18:20

Хужаагийн эрлийз авгай

Д.Бадамдорж
Д.Бадамдорж
1 сар 14, 2025 21:08

Дархан цаазтай гэдгийг мэдсээр байж та нар яагаад бүх аманд нь өөрсдийн хаусаа бариад бна

Туул
Туул
1 сар 14, 2025 21:10

Таньд баярл�##�аа. Энэ төслийг зогсоосой хэмээн хүсэж байлаа.

Зочин
Зочин
1 сар 14, 2025 21:55

Нүх гаргах ямар ч эн тэргүүний хэрэгцээ байхгүй, мөнгө цавчих арга, ковидын төсвөөр мөнгө хусаад сурчихсан дарга нар томоохон мөнгөний ажил хийх гэсэн арга төдий. Ундраа гишүүний зөв. Дэмжинэ

Иргэн
Иргэн
1 сар 15, 2025 00:19

БОГД УУЛЫГ НҮХЛЭХЭД ТҮҮНИЙ ДАРХАН ЦААЗ ЯМАРЧ ХАМААРАЛ НӨЛӨӨЛӨЛ БАЙХГҮЙШ ДЭЭ. ГАДАРГУУ ХӨРС ОЙ МОДЫГ ДАРХАЛСАН БОЛОХООС ТҮҮНИЙ ДООГУУР ТҮМЭН ЗАМ БАЙСАН Ч БОЛНО. ТУННЕЛ ЗАМ БАРИХ НЬ АЛСДАА АРД ОЛОНД АСАР ИХ АШИГТАЙ. НААД ЗАХ НЬ ЦАС БОРООНД ГУЛГАА ҮҮСЭХГҮЙ ТОВЧ ТҮРГЭН ЗАМТАЙ БОЛЖ БАЙЖ ХОТ ТЭЛНЭ. ҮС НЬ УРТ Ч УХААН БОГИНО БН.

уншигч
уншигч
1 сар 15, 2025 08:23

Дархан цаазад Богд уул нүхлэхээр Монгол Улс юу хожих гээд байгаа юм. Богд уулын урд юу байгаа юм. Ер нь үр ашиг т�##�аасаа юу ч харагдахгүй л байгаа юм даа. Түүний оронд хотын төвөөр явж байгаа г�##�т тэрэгний замаа баруун т�##�аар тойруулаад татчихаа ч ядаж эрсдэл бүхий ачаа нь нийслэл хот дундуур явахгүй байг.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 08:30

Ene jinhene hujaa avgai sh dee

ugiin gitad garaltai lagaa vagai daa

ih zalitai chavgants daa

uutlasan ulaan nud ni gitad aa gitad

Зочин
Зочин
1 сар 15, 2025 08:32

UUTLASAN ULAAN NUDTEI GAMSHIG VAGAI

NUD NI SELHIICHIHEED BUZAR BUZAR BUZAR

Зочин
Зочин
1 сар 15, 2025 09:21

Монгол хүн гэдэг нь ч баараггүй дээ, жээнкоог л бодвол

зочин
зочин
1 сар 15, 2025 13:48

...БИД ЗАСГИЙН ГАЗАР, ОЮУНЫ ЧАДАМЖТАЙ ЗАЛУУСЫНХАА БҮТЭЭЛЧ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ БАЙНАА...НҮХЭЛЛЭЭ ГЭЭД ОНГОН БАЙГАЛЬ ГЭМТЭЖ СҮЙРЭХ ЗҮЙЛ ХАРАГДАХГҮЙ Л БНА?? ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ ГАЗАР ДЭЭР НЬ БАРИЛГА БАРЬЖ"ЖОРЛОН" БОЛГОСОН ТЭР ААН-ҮҮД ТОМЧУУДЫГ ЭХЭЛЖ БАЙХАД ХАААНА ББАЙСАН ЮМ БЭ?? БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ГЭХЭЭР Л НЭГ ЮМ ГАРГАЖ ШАЛТАГ ЗААЖ БАЙХ ЮМ АА..УБ-ЫГ НҮХ БОЛГОСОН ТӨЛӨВЛӨЛТГҮЙ ХОТЖИЛТЫГ ХАРААД ШОГШИРЧ БАЙВ УУ??ӨОЛЬЗ ҮЗ!!

Зочин
Зочин
1 сар 15, 2025 15:50
Reply to  зочин

Хятадууд санаатайгаар л дархан цаазат газрыг нь нүхэлж цааш нь үргэлжлүүлж хятад хороолол барих зорилготой биз. Манай төрийн хулгайчдын нүд нь мөнгөнөөс өөр юм харахаа больсон. Бат-Үүл рейлбус оруулж ирээд бахархаад байсан тэр рейлбус нь хаана байна?Бат-Үүл өөрийнхөө мөнгөөр оруулж ирсэн үү ?

Зочин
Зочин
1 сар 15, 2025 18:50

Ямар б�##�айгийнх нь толгойд нүх ухаж мөнгө олох санаа төрөв өө?! Т�##�ынх нь т�##� үнээр тойруулаад хэд хэдэн эгнээтэй хурдны зам тавьж болноо доо. Энэ эмэгтэй зөв ярьж байнаа. Дэмжинэ.

Холбоотой мэдээ

Back to top button