Гадаад

Трампын эхлүүлсэн худалдааны дайнд БНСУ бэлтгэж эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өргөн цар хүрээтэй татварын төлөвлөгөөтэй холбоотой зарим шийдвэрийн хүрээнд БНСУ-ын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён парламентаасаа тусгай хороо байгуулах ёстой гэсэн санал гаргасан байна.

Цаашид дэлхий дахинаа худалдааны дайн өргөжиж магадгүй энэ цаг үед БНСУ дотооддоо энэ асуудлыг анхаарах нь зүйтэй гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм. Трампын Канад, Мексикийн импортын бараанд тавигдсан 25 хувийн татвар болон Хятадын импортын барааны 10 хувийн нэмэгдэлд анхаарлаа хандуулж, эдгээр орнуудад үйлдвэртэй БНСУ-ын зарим компаниудад шууд хохирол учирч болзошгүй тул дотоодын компаниудынхаа эрх ашгийг хамгаалахад арга зам олох хэрэгтэйг анхааруулсан байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2025 15:57

Эхлээд монгол л�##�руудыг хөөж гарга

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:35

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button