СПОРТ
ОУХМ "шал, тааз" Б.Батсуурь Азербайжаны багтай нэгдлээ

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигт SG Hawks багийн тамирчин Б.Батсуурь ОУХМ цол тэмдгээр энгэрээ мялаасан. Тэгвэл шинэхэн мастер маань Азербайжан улсын лигийн “Xilasedici” клубийн бүрэлдэхүүнд нэгджээ.
Тэрбээр ийнхүү Азербайжан улсад хоёр дахь удаагаа уригдаж байгаа юм. Өмнө нь Арабын Нэгдсэн Эмират улс, Тайвань, Мальдив зэрэг улсуудад легионер тамирчнаар уригдан тоглосон монголын цорын ганц тамирчин болж байв.
Түүнийг спортынхон болон хүрээллийнхэн "шал, тааз" гэж нэрлэдэг аж.
Түүний тухай сонирхолтой 16 баримт:
- Төрсөн газар: Өмнөговь аймгийн Булган сум
- Мэргэжил: Эрх зүйч /Их засаг их сургууль/
- Өндөр: 190см
- Харьяалагддаг клуб: SG Hawks
- Өмсгөлийн дугаар: 7
- Төрсөн он, сар, өдөр: 1998.11.05
- Цол, зэрэг: Спортын дэд мастер
- Довтлогооны өндөр: 340 см
- Хаалт: 318 см
- 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэсэн
- Тасралтгүй 14 жил хичээллэж байна
- 2018 оноос "Эрчим" клубт харьяалагдаж тус багийн хамт 2018, 2019 оны залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртсэн
- 2019 оны УАШТ-ий үнэ цэнтэй тоглогч
- Түүний аав Баттөр волейболын спортын дасгалжуулагч
- Батсуурь волейболын спортын хувцас, хэрэглэлийн томоохон бренд болох "Mizuno", "Asics"-ийн нүүр царайгаар ажилладаг
- Түүнийг спорт сонирхогчид, хүрээллийнхэн "шал, тааз" Батсуурь хэмээн нэрлэдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.