НИЙГЭМ

Б.Отгонбат: Цагдаа нарт найман цаг гаруй зодуулсны улмаас хөл хүнд бэртсэн

Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон талаараа хэвлэлд хандлаа.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/3132567466783158/

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагч, цагдаагийн ахмад Бямбаагийн Батбаяр, хошууч Ганбаатарын Энхтулга, Дамдингийн Бүрэнбаатар нар намайг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд үл таних эмэгтэйгээр дуудуулж, байцаалт авсан. Тухайн үед тэд согтуу байсан. Надад хилс хэрэг тохохын тулд эрүүдэн шүүж, хөлөндөө хүнд бэртэл автал зодсон. Хөдөө хээр аваачиж хаяна гэж заналхийлэн, найман цаг гаруй тарчлаан зовоосон. Миний хөл хүнд бэртэн, ажлын чадвараа 35 хүртэлх хувиар алдсан. Хөл мэдээгүй болж, эрүүл мэндээрээ хохирлоо. Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг байсаар байтал иргэний журмаар шийдвэрлэхээр болсон.

Би Монголд хоёр удаа хагалгаанд орсон. БНСУ-д мэс засал хийлгэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн. Тэгэхэд 96 сая төгрөг шаардлагатай байгаа. Би ээжтэйгээ амьдардаг, группт байдаг. Хоёр жил шахам хугацаанд унжсан тавхайгаа сойгоод л алхаж явна.

Цагдаа нар намайг Зоригоо гэдэг хүнтэй хамт дээрэм хийсэн гэж гүтгэж байна. Би тэр хүнийг сайн танихгүй. Намайг зодсон цагдаа нарын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шүүхээс хүчингүй болгосонд гомдолтой байна. Яагаад гэвэл би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон. Энэ хэргийг шүүх Иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх тогтоол гаргасан. Харин би эрүүгийн хэргээр нэг мөсөн хохирлын хэмжээгээ гаргуулж авмаар байна. Хэрэг хийсэн этгээдүүд над руу янз бүрийн хүмүүсээр утасдуулж, заналхийлж байна” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ мэдэхгүй дээ.Энэ хүн тун аюултай нөхөр бишүү. Нэг л хуурамч зүйл ажиглагдаад байна даа.

Зочин
Зочин

8 цаг хөлийг нь зодсон байхуу. Хулгай дээрэм хийхээ боль новшоо

зочин
зочин

шинелийн гол болсон дуракууд хэрэг хийгээгүй хүнийг ингэж байгаа юм чинь жижиг зөрчил гаргавал бүр алж ч мэднэ. ер нь хууль хүчний байгууллага тартагтаа тулжээ. яана даа.

Зочин
Зочин
Reply to  зочин

Чи муу хамсаатан нь юм байгаа биз наадах чинь хулгайч ял эдэлж байсан. Хулгайч алуурчин хүчиндэгч ялтангууд юу хийдгийг харсаар ой гутав.

Zochin
Zochin

Tsagdaa nar ajlaa hiij bsn bna sht. Hudlaa medeelel bna lee.

Зочин
Зочин

Муу сэтгэцийн өвчтэй хулгайч. Чам шиг юм төрийн албан хаагчдыг доромжлохгүй шүү

Ээж
Ээж

Цагдаагын нэр хүнд унагасан новшнуудыг арга хэмжээ ав төлбөр ялбарыг нь гаргуул

Зочин
Зочин

Hogiin tsagdaa p###a

Холбоотой мэдээ

Back to top button