АТГ: Ч.Сайханбилэгийг Монголд албадан авчрах асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явсан ч эх орондоо буцаж ирэхгүй байгаа. Түүнийг анх очсон орноосоо өөр улс руу явсныг АТГ-ынхан тогтоосон. Ч.Сайханбилэгийг энэ сард багтан Монголдоо ирэхгүй бол албадан авчрахаа тус газрынхан мэдэгдсэн юм.
Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад “Ч.Сайханбилэгт хилээр гарахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэрбээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж шүүхэд хүсэлт гаргасн. Эх орондоо буцаж ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулсан. Тиймээс бид түүнийг оргон зайлсан гэж үзээд эрэн сурвалжилж, байрлыг нь тогтоох ажиллагааг эхлүүлсэн юм. Ч.Сайханбилэг өөр газар руу явсан ч байршлыг нь тогтоосон. Хаана байгааг нь нарийн хэлэх боломжгүй. Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 20-ны хавьцаа ирнэ гэж хэлсэн. Энэ хугацаа өнгөрсөн тул дараагийн шатны арга хэмжээг авч, Монголд авчрах асуудлыг ярина” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
элбэгдоржийг бас авчирч хорь
монголын төр С Баяр Баярцогт Элбэгдорж үхтлээ айдаг юу ч хийж чадахгүй
Albatai vm shig yavj ybuulchihaad odoo areas ni huustulduj Ali udah vmaa
Өөрсдөө хуйвалдаж гадагш нь явуулчихаад араас нь матарын нулимс унагаагаад ......кккк
Хохиролоо байвал төлүүлээд тэнд нь буудчих
ажилд нь амжилт хүсье эх орноо худалдсан хүн гишгэх газаргүй
Бөөн зардал гаргаж авч ирчихээд үнэн худал н мэдэгдэхгүй юм яриал суллана биз
Чамайг Чимэдийн хүүг бариад ирвэл Авгайг нь алмаазных нь дэлгүүртэй өгий