Парисын олимпын медалиа солиулах гэсэн 220 хүсэлт гаргажээ

Парис 2024 олимпын медалиа солиулах гэсэн 220 хүсэлт гарсан байна. Олимпын үеэр гардуулсан медалиудын чанар нь муудах болсон тул тамирчид солиулах хүсэлт гаргаж буй. Медалийнх нь чанар муудаж байгааг анзаарсан тамирчдын нэг нь тус олимпоос Их Британийн анхны медалийг авчирсан Ясмин Харпер юм.
Өнгөрсөн жилийн олимпыг зохион байгуулсан хүмүүс чанар нь муудсан медалийг солиулж өгнө гэж мэдэгдсэн байгаа. Медалийн загварыг Францын тансаг эдлэл үйлдвэрлэгч “Chaumet” компани хийсэн. Медалиудыг 20-р зуунд Эйфелийн цамхагийг сэргээн засварлах үед авсан төмрөөр чимэглэсэн юм. Медалийг үйлдвэрлэсэн “French Mint” компани мэдэгдэл хийхдээ “French Mint заримыг нь сольсон. Тамирчдын хүсэлтээр медалийг сольж өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн төрөлхтөний их наадам Олимпийн мед�##�ьд ингэж хандаж болохгүй. Мөнгө төгрөг хэмнэж байгаа нэрээр бас л идэж уудаг байлгүй дээ
Хулхи төмөр байж дээ
Baruunii fashistuud iim chanargui l yim hiine kkk
Хүрэлсүх Ийм Францтай л Уран Ухнаа гэж солиороод бх юм
Франц том гүрнүүд дотроо "тиймхэн" л улс шүү дээ