Улс төрийн мэдээ
Сайд нарын ирцээ гүйцэд бүрдүүлж УИХ-ын чуулган маргааш хуралдана
УИХ-ын чуулганы хуралдаан маргаашийн даваа гарагт ээлжит бусаар хуралдана.
Өнгөрөгч баасан гарагийн хуралдааны төгсгөлд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авахад сайд нарын ирц хангалтгүй байгаагаас хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ хэмээн, парламентын спикер Д.Амарбаясгалан хуралдааныг даваа гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Сайд нарын заримыг гадаад томилолттой, заримыг огт хэлж мэдэгдэлгүй алга боллоо хэмээн тодотгосон.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.