Дав.Цогтбаатарыг шийтгэх тогтоолоо УДШ одоо хүртэл ШШГЕГ-т ирүүлээгүй гэв
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэргээр нийтийн албанд томилогдох эрхээ 2 жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулсан. УДШ-ийн шийдвэр 2024.12.13-нд гарсан.
Ялын тогтоолоо 2025.03.10-ны өдөр гардан авсан юм. Тогтоолоо гардсанаар шүүхийн шийдвэр хэрэгжих үндсэн нөхцөл бүрдсэнээр тооцох билээ. Гэвч тэрбээр, УДШ-д шүүхийн шийдвэр хэрэгжих хугацааг УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусах хүртэл хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байдаг.
Тэгвэл УДШ тогтоолоо ШШГЕГ руу явуулаагүй гэдгийг өнөөдөр ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор хэллээ.
Тэрбээр, "Дав.Цогтбаатарын талаарх Улсын Дээд шүүхийн шийтгэх тогтоол ирээгүй байна. Ирсэн тохиолдолд бид хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан биелүүлэх үүрэгтэй. Одоогоор манайд бичиг ирээгүй гэсэн үг. Хорих ял оноосон тохиолдолд цагдаагийн байгууллага шүүхээс гараад манайд авч ирж өгдөг. " гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрвээ анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулвал л мэдэгдэх хуудас явуулдаг байсан шд. Одоо хууль нь өөр болоогүй юм бол