ЭДИЙН ЗАСАГ
Трампын шийдвэртэй холбоотойгоор алтны үнэ түүхэн дээд түвшнээ шинэчиллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Төв банкныхаа Холбооны Нөөцийн банкны тэргүүнийг ажлаас нь чөлөөлж магадгүй гэдэг асуудал хөвөрсний ард ийн ам.долларын ханшийн уналтын нөгөө талд алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч байна.

Жилийн өмнө алтны ханш унц нь 2398 ам.доллар байсан бол өнөөдөр 3361 ам.долларын ханштай байна. Харин оргил үедээ 3433 ам.долларт хүрч өмнөх жилийн мөн үеэс 1000 гаруй ам.долларын өсөлт үзүүлсэн юм. Салбарын шинжээчдийн үзэж буйгаар Трампын гэнэтийн шийдвэрүүдээс үүдэлтэйгээр цаашид алтны үнэ унц нь өссөөр байх буюу ирэх оны өдийвд 4000 ам.доллар давна гэсэн таамаг дэвшүүлээд байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.