БНХАУ АНУ-ын хагас дамжуулагчид ногдуулсан тарифаа чимээгүйхэн авчээ

БНХАУ-ын технологийн төв гэгддэг Шэнжэнь дэх гурван импортын агентлаг “CNN” агентлагт хэлснээр Бээжин АНУ-д ногдуулсан 125 хувийн гаалийн татвараас хагас дамжуулагчийг чимээгүйхэн чөлөөлсөн байна. Тус компаниуд микрочип, хагас дамжуулагчийг татвараас чөлөөлсөн гэдгийг пүрэв гарагийн орой мэджээ.
Дөрөвдүгээр сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын бараанд 145 хувийн гаалийн татвар оноосны дараа Бээжинг АНУ-ын бараанд 125 хувийн тариф оногдуулсан.
Худалдааны дайн эхлэхээс өмнө хэдэн сарын турш БНХАУ АНУ-тай хийх худалдааны дайныг тэсвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэх мессежийг олон улсан өгсөн юм. Гэхдээ ийнхүү хагас дамжуулагчийг тарифаас чөлөөлсөн нь БНХАУ дотооддоо үйлдвэрлэж чадахгүй зүйлсийн татварыг цуцлах шаардлагатай байгааг харууллаа.
Бээжингийн эрх баригчид микрочип болон хагас дамжуулагчийг гаалийн татвараас чөлөөлснөө олон нийтэд баталж мэдэгдээгүй байгаа. Мөн БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар болон Гуандун мужийн боомт хотууд болох Шэнжэнь, Зоншанийн гаалийн газар микрочипийг тарифаас чөлөөлсөн талаар мэдээгүй гэсэн аж.
Импорт хийдэг “Zhengnenliang Supply Chain” компанийн менежер Чэн Шаолин “CNN” агентлагт хэлэхдээ санах ойн чипээс бусад найман төрлийн хагас дамжуулагчийн гаалийн татварыг тэглэсэн гэжээ. Тэр “Бид гаальд бараагаа мэдүүлсний дараа л татвар тэглэснийг мэдсэн. Энэ мэдээ одоо түймэр шиг тархаж байна” хэмээсэн юм.
Шэнжэнийн гаалийн газрын зарим албан тушаалтан энэ талаар компаниудад мэдэгдсэн бололтой. Тус хотод үйл ажиллагаа явуулдаг “HJET Supply Chain” пүрэв гарагт /2025.04.24/ сошиал хуудас дээрээ бичихдээ “Гайхалтай мэдээ! БНХАУ-ын Гаалийн газраас найман төрлийн хагас дамжуулагчийг АНУ-ын бараанд тавьсан гаалийн татвараас чөлөөлсөн гэх мэдэгдэл хүлээн авлаа. Ингэснээр АНУ-аас гарч буй эдгээр бараанууд БНХАУ-руу нэвтрэх үед гаалийн татвар төлөхгүй гэсэн үг” гэжээ.
Мөн “Taihang Semiconductor” компани “CNN” агентлагт хэлэхдээ гаалийн албанаас мэдээлэл хүлээн авсан гэсэн байна. Тус компанийн ажилтан “Энэ бол мэдээж сайн хэрэг” гэж хэлжээ. Бизнесийн талаар мэдээлдэг “Caijing” сэтгүүл баасан гарагт /2025.04.25/ мэдээлэхдээ хагас дамжуулагч импортолдог хэд хэдэн компанийг иш татан татвараас чөлөөлсөн гэдгийг мэдээлсэн байна.
АНУ ч мөн адил дотооддоо үйлдвэрлэдэггүй 20 гаруй цахилгаан барааг нэмж тавьсан гаалийн татвараасаа чөлөөлсөн байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад ша лчийж бна, Америк агуу юмаа !
Худ�##� мэдээ. Ерөөсөө яриа хийхгүй гэж Синхуа мэдээлсэн. Англи хэл сур