ЭДИЙН ЗАСАГ

2025 оны улсын төсвийн орлого өмнөх үеийнхээс 16 хувиар буурчээ

2025 оны улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар буурсан дүнтэй гарчээ. Төсвийн орлого ийн буурахад нүүрсний экспортын орлого 40 орчим хувиар буурсантай холбоотой хэмээн Сангийн яамнаас мэдээлж байсан билээ.

Уул уурхайн голлох түүхий эдүүдийн үнэ өсч, буурах нь төсвийн орлогод жин дарсан хэвээр байна. Дан ганц нүүрсний үнэ буурснаас гадна нийт экспортын орлого өмнөх жилийн мөн үеэс 17 хувиар буурсан бөгөөд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгална хэмээн Засгийн газар үзэж буй. Гэсэн ч цаашид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ савлагаатай хэвээр байвал энэ төсөөллөөс буурах эрсдэл бий.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 16, 2025 12:41

Одоогийн нөхцөлд дургүйцсэн ААНүүд татвар төлөхөө больцгоовол бүр л хүндэрнэ.

Холбоотой мэдээ

Back to top button