Гадаад

Макрон эхнэрийгээ хөгжилтэйгөөр шоглосон төдий хэмээн цуурхлыг няцаав

Өчигдөр орой Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны эхнэр Брижит Макрон нөхрийнхөө нүүрийг гараараа түлхэж буй мэт харагдсан нэгэн бичлэг цахим орчинд тарсан. Харин уг явдлын талаар албан ёсны тайлбар хийж, өөрийг нь алгадсан үйл явдал болоогүй хэмээн Эммануэль Макрон хэлжээ. Тэдний Вьетнам дахь айлчлалын үеэр онгоцны хаалга дөнгөж нээгдмэгц тосохоор хүлээж байсан хэвлэлийнхэн ийн бичлэг хийж амжсан байна.

Ханой хотод сэтгүүлчидтэй уулзах үеэр Макрон уг бичлэгийн талаар шууд тайлбар өгч, түүний эргэн тойронд үүссэн хардалт, цуурхлыг няцаав.

“Би эхнэрээ хөгжилтэйгээр шоглож байсан. Тэгээд л үргэлжлүүлээд болсон богинохон үйл явдал. Гэтэл энэ нь дэлхий нийтийн хэмжээний гамшиг мэт хүмүүс элдэв таамаг гаргаад эхэллээ” хэмээн Макрон хэлжээ. Тэрбээр уг бичлэгийг бодит болохыг хүлээн зөвшөөрсөн ч утгыг нь гуйвуулж, зорилготой ашиглаж байгааг шүүмжилсэн юм.

Тус бичлэгт онгоцны хаалга нээгдэхэд Макрон гарч ирж, хэдхэн хормын дараа түүний эхнэр Брижит Макроны хоёр гар гэнэт гарч ирэн, нөхрийнхөө нүүрийг гараараа түлхэж байгаа мэт харагддаг. Макрон хэсэгхэн гайхсан ч хурдан тайвширч, гадна зогсож байсан сэтгүүлчдэд инээмсэглэн далладаг. 

Хосууд онгоцны шатаар бууж байх үед Ерөнхийлөгч Макрон эхнэр Брижитийн гараас хөтлөх гэж оролдсон ч тэр хүлээж авалгүй, шатны бариулаас барихыг илүүд үзэж байгаа нь бичлэг дээр мөн харагддаг.

Эхэндээ Елисейн ордон онгоцонд болсон энэ явдлыг үгүйсгэж байсан ч дараа нь асуудлыг намжаах маягаар тайлбарлах болов. Тухайлбал Зүгээр л жижиг маргаан” байсан хэмээн ерөнхийлөгчид ойр эх сурвалж CNN-ийн харьяа BFM TV-д ярьжээ. Харин Елисейн ордны өөр нэг эх сурвалж энэ талаар “Зүгээр хөгжилтэйгээр биенээ шоглосон” гэсэн юм. Түүнчлэн энэхүү бичлэгийг Оросын талд үйлчилдэг троллууд зориуд маргаан үүсгэх зорилгоор мушгин гуйвуулсан хэмээн мэдэгджээ. 

Учир нь энэ сарын эхээр Елисейн ордны зүгээс нэгэн худал цуурхлыг няцаасан бөгөөд энэ нь Францын Ерөнхийлөгч Макрон Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер нарын хамт Киев рүү чиглэсэн галт тэргэнд кокаин хэрэглэж байсан гэх худал цууг Оросын эрх баригчид, тэр дундаа Кремлийн албаны хүмүүсийн оролцоотойгоор тархсан гэсэн юм.

Энэ худал мэдээлэл нь Макрон галт тэргэнд шалан дээрээс авсан нэг ширхэг нусны алчуурыг кокаины уут гэж тайлбарласан твиттерийн жиргээнээс эхтэй байсан бөгөөд Францын албаны хүмүүс “энэ бол ердөө л нусны алчуур” хэмээн бичлэгийн хамт няцаасан юм. “Европын эв нэгдэл таалагдахаа болих үед, ганцхан нусны алчуурыг ч хар тамхи болгож харагдуулах худал цуу мэдээлэл тараад эхэлдэг” хэмээн Елисейн ордон мэдэгдсэн байна.

Т.БАТСҮРЭН 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2025 08:12

Гомо гоомоодоо мангасдуулсан

Зочин
Зочин
5 сар 27, 2025 17:57

Ерөнхийлөгч нөхрөө олны нүдэн дээр мангасддаг м�##� авгай.....

Холбоотой мэдээ

Back to top button