Үйл явдал: МАН-ын дэргэдэх ТББ Я.Содбаатарт шаардлага өгнө

Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00 цагт: "Тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болно.
9:00 цагт: “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар СТӨ-д мэдээлэл өгнө.
10:30 цагт: МАН-ын дэргэдэх "АРДЫН ХҮЧ" ТББ-ын төлөөлөл МАН-ын бага хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг МАН-ын генсек Я.Содбаатарт өгөх тухайгаа мэдээлнэ.
11:00 цагт: ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлнэ.
11:00 цагт: МБШТ Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хурал ном болон олон нийтийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийдийн Батцагаан дуганы өмнөх талбайд өгнө.
11:00 цагт: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
13:00 цагт: Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал гардуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: Дүрслэх урлагийн дээд сургуулийн Л.Энхбат багштай уран зургийн ангийн 2005 оны төгсөгчдийн “Үл тасалдах мөр” үзэсгэлэнгийн нээлтГ.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдал намар боллоо, өвлийн бэлтгэлээ ханга