Нийгэм мэдээ

XIV Далай лам төрсөн өдрөөрөө Х Богдыг дэлхий нийтэд зарлах уу

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам төрсөн өдөр долдугаар сарын 6-нд болдог. Тус өдрийг дэлхийн бурхан шашинтнууд ихээхэн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн тухайд Далай лам 90 нас хүрэх бөгөөд 5-ны өдөр нь бүх нийтийн мөргөл, 6-нд бүх нийтэд зориулсан ёслол болох аж. Харин зургадугаар сарын 6-наас эхлэн бүтэн нэг жилийн турш урт наслахыг бэлгэдсэн нийтийн, цуврал мөргөлийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж Төвөдийн ЗГ-аас мэдэгджээ.

Харин Монголд нэгэн чухал мэдээлэл яригдаж эхэлсэн нь, 14-р Далай лам 90 насны төрсөн өдрөөрөө, өөрийнх нь хойд дүрийг тодруулах нэгнийг зарлана гэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Х Богдыг гэсэн үг.

Бурхны шашны гурван том урсгалын төлөөлөгч нэг нэгийнхээ хойд дүрийг ээлжлэн тодруулж байдаг. Х Богдыг энэ удаа Монголоос, Далай лам өөрөө тодруулсан. Харин Далай ламын хойд дүрийг эргээд Богдын институц тодруулна. Дахин Банчин богдын институци бий ч одоогийн байдлаар БНХАУ-ын бүрэн хараат болчихсон. Жинхэнэ Банчин Богдыг нуусан, хуурамч Богд тодруулан залсан гэж БНХАУ-ын эрх баригчдыг харддаг. Энэ ч үүднээс 14-р Далай лам нэгэнтээ "Миний хойд дүр мэндлэхгүй байж ч магадгүй" гэж барууны хэвлэлд ярилцлага өгсөн удаатай.

Харин Монголоос тодруулсан Х Богд энэ утгаар ирээдүйд ихээхэн тойм байр суурь эзэлнэ. Албан бусаар мэдээлэл түгж, гадаадын хэвлэлүүд энэ талаар тодорхой нийтлэл материал бэлтгэсэн байгаа. Монголчууд бол дотооддоо хэдийнэ Х Богдоо мэддэг, таньдаг болсон билээ. Харин 14-р Далай лам үүнийг олон улсын түвшинд албан ёсоор зарлавал мэдээлэл нь шинэ биш ч үйл явдлын "даац" нь геополитикийн асар том хөдөлгөөнд дагуулах юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин Зочин
Зочин Зочин

Далай багшдаа мөргөе. Дэлхийн хүн юм шүү дээ.

Судлаач иргэн
Судлаач иргэн

Энэ зальтай Төвдүүд манайд ихигай таричих гэнд байна шүү..олон зуун монгол хүүхдүүдийг маань хойд дүр гэдэг хуурамч нэрээр аваад явчихсан..одоо сүүлдээ манайхаас Далай лам тодруулан Алтны магнат авгайн мөнгөнд шунаж байгаа болтой..түүгээр яваа гайг нааш дуудах хэрэггүй..Төвдийн шашин манайд сайн юм авчраагүй..иргэдийг маань мунхруулах шунан мөлжих л арга шүү..

Холбоотой мэдээ

Back to top button