Сайд #2: Карьер нь тавхан жилийн дотор харвасан сум шиг өссөн “нүүрсний магнат” аавын охин

Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарыг цувралаар хүргэж эхлээд байгаа билээ. Энэ удаад бид Ч.Ундрамын тухай хүргэнэ. “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбар Чинбатын гэр бүлээс Чинбатын гэр бүлд очлоо” гэх хэлц шахуу үг гарчээ. Өмнөх сайд Ч.Номингийн аав Чинбат нь газар тариалан, алтны чиглэлийн магнат байв. Одоогийн сайд Ч.Ундрамын аав Чинбат нүүрсний магнат. Магнатуудын охид соёл, аялал жуулчлал, залуучуудын салбарын бодлогыг ээлжлэн тодорхойлох нь.
- Хувьдаа нэг ч бизнесгүй ч тэрбумтан
- Нүүрсний магнатын охин
- Таван жилийн дотор гишүүн, байнгын хорооны дарга, сайдын суудалд суув
-Мөнгөтэй аавын охины карьер тавхан жилийн дотор харвасан сум шиг дээшлэв-
Ардчилсан Залуучуудын холбоонд гишүүнчлэлтэй явсан эмэгтэй 2020 оноос улстөрийн замналаа ардын намаас эхлүүлсэн билээ. 2020, 2024 онуудад гишүүнээр сонгогдож, 2024 оноос байнгын хорооны дарга, 2025 оноос сайдын суудалд залрав. Харвасан сум шиг дээшилсэн энэ карьерт нь аавынх нь мөнгө өндөр нөлөөтэй.
Ч.Ундрамын аав Ч.Чинбат нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй эдийн засгийн түншлэл ойр нэгэн гэгддэг. Тухайлбал, “Тэрбум мод” уриалгыг нь дэмжиж, хувийн хөрөнгөөрөө гурван сая мод тарихаа амласан байдаг. Чингэж л Ардчилсан намын гишүүн охиноо МАН-ын гишүүн болгож, олон эмэгтэйчүүдийн урдуур гишгэлэн УИХ-ын гишүүн болгож чадсан.
Уг нь "УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдчихлоо, байнгын хорооны дарга ч болчихлоо. Цаашдаа карьер хөөхгүй" гэсэн агуулгууд ярьж явсан гэдэг. Гэхдээ тэгсэнгүй. Энэ удаагийн Засгийн газарт сайдаар багтахын тулд дээгүүр, доогуур гүйж асар их чармайлт гаргав. Чингээд Монгол Улсын Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалд хоёрхон эмэгтэй сайдын нэг болж багтаж чадсан.
Өдгөө боловсрол өндөртэйд тооцогдох ч, ёс зүйн хувьд асуудалтай хүнээр нэрлэгдээд байгаа.
-Төртэй хэлцэл хийх аавынх нь "Өсөхзоос" ХХК-

Ч.Ундрамын аав Ч.Чинбат монголын баялгийг эзэмшиж, цөлмөж ирсэн нэгэн. “Өсөх зоос” ХХК, “Ундрах говь” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК, “Монзол” ХХК, "Вояжер минерал ресурсес" ХХК, "Эрвэн хүдэр" ХХК, "Лучеро" ХХК гэхчлэн компаниудтай. Мөн "Саруулшилтгээн констракшн" ХХК гэх барилгын чиглэлийн компанитай. Замын ажил болон зуух шахах тендер ч авдаг. Түүнчлэн зарим компаниуд нь төмрийн хүдрийн бизнестэй. Салбар бүрт гараа дүрж, бизнесээ томруулж яваа.
Хамгийн их анхаарал татдаг нь "Өсөх зоос" ХХК. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайт ордын Хүрэншандын талбайн 350.13 га газарт 2013.05.27 ашиглалтын нэг лиценз авсан. Үүнийх нь хугацаа 2043.05.27-нд дуусах юм. "Өсөхзоос" ХХК-ийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан байж болзошгүй" гэж мэдээллийн нүүрсний сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн.
Иймд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайшираас дутахгүй төртэй хэлцэл хийх хүн болчхоод буй. Гэтэл хэлэлцээ хийх Засгийн газарт охин нь ороод суучихлаа. Энэ ажил урагшлах уу, гацах уу гэдэг сонголтын өмнө ирчхээд байна.
-Зуух шахагч-

Өнгөрөгч өвөл Ч.Ундрамын аав, С.Одонтуяагийн бэр нарын хамааралтай компани нийслэлд зуух тараах тендерт шалгарч дуулиан дэгдээв. 28.2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 32 мянган утаагүй зуух нийлүүлэх тендерт "Экоресурс" ХХК шалгарсан байдаг.
Цэрэндоржийн Мөнхбаатар, Паламын Баярцог нар хувьцааг нь эзэмшдэг. Цэрэндоржийн Мөнхбаатар нь Ч.Ундрамын төрсөн дүү Ч.Золбаяртай "Нүүдэлчин эко ресурс" ХХК-ийг эзэмшдэг. Паламын Баярцог нь Ч.Ундрамын аав Чинбаттай "Өсөх зоос" ХХК-ийг эзэмшдэг. Паламын Баярцог мөн шатахуун импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Веллком” ХХК-ийг С.Одонтуяагийн бэр Батбаярын Алтантариатай хамтран эзэмшдэг.
Тэгэхээр 2024 оны төгсгөлд агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулж, даргаар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ажиллаж байсан гэхээр ойлгомжтой асуудал.
Ерөөс аалзны шүлс шиг хэрээсээр холбоотой хүмүүс.
-Хөгжлийн банкнаас зээл хумслагч-
Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг Хөгжлийн банкнаас авсан байдаг. 2022 оны хоёрдугаар сард хоёрхон өдөрт 2 тэрбум болон 1.6 тэрбум төгрөг төлж, зээлээ хаачихсан байдаг.
Хэдийгээр зээлээ төлсөн ч 86 хувийг эзэмшигч Ч.Чинбат эзэмшигчтэй “Монзол” ХХК-тай холбоотой мэдээлэл улсын бүртгэлээс устгагдсан тухай асуудал хөндөгдсөн нь хамгийн ноцтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман мөнгөтэй хүнд нугасгүй өөрөө хулгайч 28 онд 0 дүн а.внадаа
Uheerei gichinuudee
Улсын бүртгэлээс мэдээлэл устгаж байгаа гэмт хэргүүд бол гамшиг шүү. Ард түмэн юунд ч итгэхээ болино. Аймаар юм хийдэг хүмүүсийн үр сад монголын төрд орсон байна
Muunerteigeree aldartai bz,unalr
Босоогоороо хийдэг секси сайд.
Ichihgui zavasn yumnud edni baysn gej yu bsn,hureni byzrig toochod barshgui gedeg shig orsddo baydn ner ogsnguud secondh......
Мөнгөтэй л бол хулгайч байсан �########�ч байсан гишүүн болдог хуультай улс шүүдээ
Түмний дунд нэр нүүрээ барсан х у л г а й ч ууд. Үхсэн а ц н ы х нь нэр хүнд байдгийм.
аав нь охиноо �########� л гэж дууддаг юм зориуд улс төрд оруулж мөнгө хийхдээ ашиглдаг хэрэгсэл охин бол ортой л байх танхим дотроо гэхэд ж, э, а, д 4 харьцагч байдаг
Эцэг эх охиноо яшка гэж дууддаг гэжүү
сайдын өрөөнд орсон хүн бүр ширээг нь хараад жуумлздг эрд нугасгүй
Г�##� тогооны өрөөн дэх хэрэг, хүүхэд дарамтлагч гээд л ...
Охиноо түлхэж унагаад зодож буй үйлдэл тэр гаргаж байгаа ааш араншин орилж хашгичиж бга энэ тэр нь үнэхээр аймаар бсн дөө болоогүй эр нөхөр хүүхдүүдийнхээ дэргэд гаднаас өөр эр дагуулж ирж г�##� тогооныхоо ширээ түшчихсэн шигээ араасаа хэрэв нэг бавуулж байдаг засаршгүй ёс суртахууны доголдолтой этгээд төрд шург�##�ж бүүр соёлын сайд болчихсон тууж явдаг гэнэ . Монголын төр ялзарчээ
Төр гэдэг маань ч олигархиудын үүрлэдэг газар л болж дээ. 2 арга замаар сайд болж байна. 1. Маш их мөнгө өгөөд чимээгүйхэн сайдын суудл авах 2. Попрон шүүмжилж шудрага дүрд тоглон шантаажлан сайдын сууд л авах
Энэ нэг мэлтийсэн ма лигар авгай ядахдаа бас �##########�