НИЙГЭМНийгэм мэдээ

БНСУ-ын жуулчинтай осолдсон монгол шүхэрчин компаниа ганцаараа ажиллуулдаг байжээ

2025 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, “Ургах Наран” хорооллын хойд талын уулын энгэрт шүхрийн нислэгийн үед ноцтой осол гарч, Монгол болон БНСУ-ын иргэн амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.

Хэргийн талаар цагдаагийн ерөнхий газраас "Монгол Улсын иргэн мэргэжлийн шүхэрчин нь БНСУ-ын нэгэн жуулчныг хамт тээвэрлэн, шүхрээр нисэж байхдаа газарт унаж осолдсон бөгөөд хоёулаа газар дээрээ нас барсан" гэж мэдээлсэн.

Мөн одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир ослын талаарх мэдээллийг албаныхан өгөх боломжгүй гэдгийг хэлж буй. Тиймд одоогоор осол юунаас болсон талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа.


Харин тухайн үед шүхрийн нислэг үйлдэж байсан компанийг нь хайж үзэхэд, “Ургах Наран” хорооллын хойд талын уулын энгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB Paragliding” гэх компани гарч ирж байна.

Энэхүү компани нь 2020 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2022 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж олон нийтэд нээлттэй сурталчилгаа явуулж, урьдчилсан захиалга авдаг болжээ.

  • Үйлчилгээний хувьд:

“UB Paragliding” нэг мэргэжлийн нисгэгчтэй. Тухайн нисгэгч нь нэг зорчигч тээвэрлэж шүхрээр хөөрдөг. Нисгэгч шүхрээ Баянзүрх уулын энгэрээс хөөргөж, 5-7 минут яваад газарддаг байжээ. Энэ зуурт 2000-3000 хүртэлх метрийн өндөрт гардаг байсан байна.

  • Үйлчилүүлэгчийн хувьд:

Тус компани 20-100 кг гэсэн жин зааж, хүүхэд болон томчуудад үйлчилдэг байсан байна. Тарифын хувьд нэг удаагийн нислэг 200 мянган төгрөг. Захиалгаа Shoppy.mn болон өөрийн цахим хуудсаар дамжуулан урьдчилж авдаг байжээ.


Ослоос өмнө тус компани үйл ажиллагаа таван жил хэвийн явуулж байсан бөгөөд хэрэглэгчдийн зүгээс сэтгэл гаргадаг, соёлтой үйлчилгээтэй хэмээн үнэлэгдэж байв.

Харин дээрх харамсалтай ослын дараа тус компани үйл ажиллагаагаа зогсоож, байршлаасаа буусэн байна.

Мөн осолдсон монгол хүний хувьд тус компанийн ганц мэргэжлийн нисгэгч эрэгтэй байж магадгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
MUNKH-ERDEM
MUNKH-ERDEM

Даанч яавдаа ????????????. Амь наснаас илүү ашиг орлого гэж хаана ч байхгүй.

Харсан хүн
Харсан хүн

Уг нь нөөц шүхэртэй л нисдэг з�##�уу. Гэнэтийн нөөлөг с�##�хинд орооцолдчихож дээ чааваас.

Зочин
Зочин

Энэ бол экстрем спорт үхэхэд хэзээд бэлэн л байх хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Harin tiimee, ehner shagnuulsan geed nissen bi ch oroi ni buun heruul blsndoo ghdee hulduu iljig l bol iljig ym bnlee. 60:1 notstoi osol boldog gheer extreme tsaashaa bgzde

Зочин
Зочин

Пропанд манайд хөгжих л гэж байгаа спорт л доо зүгээр сург�##�т явуулахаас хүн тээж явах цаг хугацаа арай болоогүй болов уу өшөө мэрэгжих хэрэгтэй агаарын урсг�##�д орж д�##�авч нь з�##�бирчаа биз дээ засаж чадахгүй �##�ь эсвэл нөөц запасаа задлаж чадаагүйг болоход сандар�##�тай байж сайн л сурах хэрэгтэй болзошгүй үед хийх ажиллагаанд

Сарантуяа
Сарантуяа

харамс�##�тай

Сарантуяа
Сарантуяа

Тун харамс�##�тай????

Зочин
Зочин

Xeregtei baij magadgui genee er em ymar xun nisgesnee meddegui ariachdee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та уншиж ойлгосонгй.

Холбоотой мэдээ

Back to top button