ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын авлигын хэргийг шүүх хурал хойшиллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)- ын даргын албан тушаал хашиж байсан Л.Бямбасүрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг /2025-04-23/-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийсэн.
Эргэн сануулахад, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин болон мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, зарим эмнэлгийн албан тушаалтнууд болох Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, С.Цэдэнсодном, П.Алтантуяа, Т.Ариунтуяа, Т.Анхтуяа гэсэн 11 хүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосныхоо хариуд хахууль авсан, өгсөн хэмээн буруутгагдсан байдаг.
Мөн ЭМДЕГ-ын мэргэжилтэн Б.Номинсувд нь дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний төрөл садангийн хүн болох “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нараас 100 орчим сая төгрөгийн хахууль авч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэдэг. Тухайн мөнгөө А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж өгсөн нь шалгалтаар тогтоогдсон хэмээгдэж буй.
Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 дүгээр зүйл ангиар яллаж шүүхэд шилжүүлсэн байна. Иймд өнөөдөр буюу /2025-06-25/-нд БГ, ХУД, СХД дүүргийн анхан эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэр бүхий 11 хүнд хамаарах хэргийн шүүх хурал боллоо.
Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батхуяг, Н.Очбаяр нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааны хойшлуулах хүсэлт ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2025.08.28-ны өдрийн 08:30 цаг хүртэл хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбасүрэн чи жангаа ид жангаа ид жангаа ид
Эр эмгүй идэж уух, авлига авах сэтгэлгээтэй, ер нь төрийн �##�банд дарга гэж байх хэрэг байна уу. Нээх л их дарга арми үүсгээд тэд нь өлөн гэж новш
Хүүхнүүд нэг шийдвэл тулт�##� нь хийнэ л дээ !
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch