Нийгэм мэдээ

Хорих газарт очмогцоо давж заалдсан Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр шүүгдэнэ

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний /2025.04.29/ өдөр "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татсан.

Хоорондоо зодолдсон Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нар Зөрчлийн тухай хуулийн 5.2_1_1.1, 5.2_1_1.4, 5.3_1 дүгээр зүйл заалтыг зөрчсөн хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар тус хоёр этгээдэд хамаарах хэргийн шүүх хурал /2025-06-05/-ны өдөр хянан хэлэлцэж, 9 хоног баривчилж, 10 цагийн сургалтад хамруулах шийдвэрийг шүүх гаргасан.

Гэсэн ч Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга асан Ж.Энхжаргалан саатуулах байранд очмогцоо давж заалдах хүсэлт гаргаж, шүүгчийн шийдвэр түдгэлзсэн юм. Харин дараагийн өдөр нь буюу /2025-06-06/-нд Д.Мөнх-Эрдэнэ мөн адил давж заалдах хүсэлт гаргаж суллагдсан байдаг.

Эл асуудалтай холбоотойгоор Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухайгаа /2025-06-05/-нд мэдэгдэж, маргааш нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өнөөдөр буюу /2025-06-26/-нд Ж.Энхжаргалан болон Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Шүүх бүрэлдэхүүнд прокурор Т.Отгонтөгс, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ариунболд, Д.Ган-Эрдэнэ, илтгэгч шүүгч Н.Батсайхан нар оролцох юм байна.

Шүүхийн шийдвэр гармагц бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2025 14:58

2 иддаг 1 камерт хорьчихоосой

Зочи
Зочи
6 сар 26, 2025 15:24

ЮУН ХОРИХ ГАЗАР ВЭ СЭТГҮҮЛЧ НАР БАРИВЧИЛГАА ХОРИХ ГАЗАР 2 ЫГ ЯЛГАДАГГҮЙ НОВШНУУД УУ ЯАНА ДАА ЭНЭ ХОГНУУДЫГ

Холбоотой мэдээ

Back to top button