
Монголын сагсан бөмбөгийн тамирчин Тунгалагийн Санчирт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гавьяат тамирчин цолыг хүртээнэ.
Монголын сагсан бөмбөгийн спортын Үндэсний шигшээ багийн ахлагч, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Олон жил Монголын сагсан бөмбөгийн нүүр царай болсон Тунгалагийн Санчир өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнуулна.
Түүний 15 гаруй жил тасралтгүй Монголын сагсан бөмбөгийг манлайлан, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд төгс тоглолтыг үзүүлж, Азийн наадам, FIBA тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг түүхэнд бичүүлж, шантралгүй зүтгэсэн хөдөлмөр, ур чадвар нь өнөөдөр бодитоор үнэлэгдэж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.