Гадаад мэдээДЭЛХИЙ

Сергей Лавров Ким Жон Унтай уулзаж, хоёр улсын харилцааг магтав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-д айлчилж буй. Тэрбээр бямба гарагт /2025.07.12/ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзсан байна. Лавров Москва, Пёньян хоёрын харилцааг ялагдашгүй, дайчин ах дүүсийн холбоо хэмээн магтсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Лавров хэлэхдээ, энэ айлчлал нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жил Хойд Солонгост хийсэн айлчлалаар эхлүүлсэн хоёр талын стратегийн яриа хэлэлцээний үргэлжлэл гэсэн байна. ТАСС агентлаг мэдээлснээр хоёр улс цаашид илүү олон тохиролцоонд хүрнэ гэж найдаж буйгаа Путин Лавровоор дамжуулж хэлүүлжээ. Мөн БНАСАУ ОХУ-руу цэргээ илгээсэнд талархаж буйгаа Лавров илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 13, 2025 15:29

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button