Трампын тарифын нөлөө АНУ-д инфляц нэмэгдэх байдлаар ажиглагдаж эхлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дөрөвдүгээр сард импортын татварыг нэмсний дараа тус улсад инфляц нэмэгдэнэ гэж эдийн засагчид, шинжээчид эмээж байсан. Тэр цагаас хойш инфляц харьцангуй тогтвортой байж ирсэн юм. Харин зургаадугаар сард АНУ-д хэрэглээний үнэ нэмэгдэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулахаас болгоомжилж байсан инфляцын өсөлт ажиглагдав.
Тус улсын Хөдөлмөрийн яам мягмар гарагт /2025.07.15/ нийтэлсэн тоо баримтаар бол зургаадугаар сард хэрэглээний үнийн индекс 0.3 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сараас хойш үзэгдсэн хамгийн том өсөлт юм. Зургаадугаар сар хүртэлх 12 сарын хугацаанд хэрэглээний үнийн индекс 2.7 хувиар өссөн байна. Харин тавдугаар сард энэ үзүүлэлт 2.4 хувь байсан билээ.
“Bolvin Wealth Management Group” фирмийн ерөнхийлөгч Жина Болвин “Инфляц чимээгүйхэн алга болохгүй нь, зургаадугаар сард хэрэглээний үнийн индекс 2.7 хувьтай гарсан нь 2 хувьд хүрэх зам шулуухан биш гэдгийг харууллаа. Тоо баримт ийм гарсан нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулахдаа азнах үндэслэлийг өгч байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хажууд ямар үнийн өсөлтгүй бн манайх жилийн 10% бол зоолттой шдээ